“Хятад улсын адууны соёл болон дэлхийн адууны боловсон”-оор гол сэдэв болгосон 2019 оны дэлхийн адууны соёлын форум 11-р сарын 29-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдөр хүртэл Хөххотод зохион байгуулагдана.
Тус форумд 30 гаруй улсын адууны үйлсийн тусгай байгууллагын төлөөлөгчид болон Хятад улсын адууны үйлсийн мэргэжилтэн цугларч, адууны соёлын олон хэлбэр шинжийг хүндэтгэх, монгол морины үзэл санааны утга агуулга, адууны үйлс ба соёл, аялал жуулчлалын хөгжил, орчин үеийн шинжлэх ухаан технологи ба адууны үйлс зэрэг сэдвээр санал бодлоо солилцох болно.
Тус форумыг Хятад улсын адууны үйлсийн нийгэмлэг, ӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газар, ӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Хөххотын Ардын засгийн газраас хамтран зохион байгуулжээ.
