Хятадын Худалдааны яамны 23-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны 01-05-р сард Хятад улсын гадаад дахь санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 60 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар өссөн байна.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жуэтин мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр:
- Үүний дотор бөөний болон жижиглэнгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 8.08 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өссөн бол барилгын салбар, шинжлэх ухаан судалгаа, техникийн үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалт мөн өсөх хандлагатай байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 8.19 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсч, мөн үеийнхээс 1.2 нэгжээр өссөн нь нийт дүнгийн 18.4 хувийг эзэлж байна.
Энэ оны эхний 5 дугаар сард Хятад ба “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудтай гэрээ байгуулсан төслүүд 28.55 тэрбум ам.долларын эргэлтэд хүрч, шинээр байгуулсан гэрээний хэмжээ 38 тэрбум ам.доллар болсон нь нийт дүнгийн 53.4%, 48.2 хувийг тус тус эзлэв.
