Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2019 оны 03-р сарын 05-ны өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган дээр хийсэн "Засгийн газрын ажлын тайлан"-гийн товхимлыг сүүлийн өдрүүдэд Ардын хэвлэлийн газраас хэвлүүлж, 03-р сарын 17-ны өдрөөс эхлэн бүх Хятадын Шиньхуа номын дэлгүүрт албан ёсоор тархаасан байна.
Мөн уншигчдын "Засгийн газрын ажлын тайлан"-гийн үзэл санааг суралцан ойлгоход дөхөм болгохын тулд Ардын хэвлэлийн газар бас" Засгийн газрын ажлын тайлан (2019) • видео хувилбар”-г хэвлүүлэн тархаасан байна. Уншигчид "Засгийн газрын ажлын тайлан"-гийн товхимолд байгаа гуч гаруй видео QR код болон холбогдол бүхий тайлбар зураг, зүүлт зэргээс товхимлын агуулгад нэн сайн ойлголт авах боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ анх удаа "Засгийн газрын ажлын тайлан”-гийн цахим номыг түгээхээр болсон бөгөөд олон вебсайт тавцан дээр онлайнаар цацагдах юм байна.
