solongonews
Хавдраас сэргийлэх шинэ алхам хийцгээе
2015-12-28 18:21
Хавдар үүсгэгч формалины хэмжээ тосны канистр буюу та бидний айраг хийж зөөдөг шар саванд 1800-3900 дахин их, усны том цэнхэр саванд 3600-6900 дахин их хэмжээтэй агуулагддаг байна.
Усны хуванцар савнаас татгалзья. Ундны усаа хийж, хүнс хадгалж  айл өрхүүд өргөн хэрэглэж байгаа хуванцар цэнхэр,  шар,   өнгө өнгийн сав хавдар үүсгэгч химийн бодистой гэдгийг  аль эрт тогтоосон. Харин бид хуванцар  савнуудыг ахуйдаа хэрэглэсээр  л байна. Хавдраас айх хирнээ  хавдар үүсгэдэг хуванцар савыг байнга хэрэглэдэг нь та өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эрүүл хэрэглээнээс ангид байлгаж байгаа харамсалтай шалтгаан болж байна.
 
  Хуванцарын үйлдвэрийн нийгэмлэг гэж бий. Олон улсын энэ байгууллага одоогоос 27 жилийн өмнө 1988 онд хуванцар савыг ангилж, хэрэглээний индекс  тогтоосноо зарласан юм. Хуванцар бол химийн бүрдэл. Химийн олон арван элементийн найрлагыг ашиглан гаргаж авсан  энэ түүхий эдийг өнөөдөр сансрын хөлөгт ч ашиглаж байгаа гэдэг.
   
  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар тун тааруу дүн гарсаныг саяхан зурагтын нэвтрүүлгээр ярина лээ. Хот хөдөөгийн нийт  829 өрхийн  ундны ус зөөж хадгалдаг хуванцар савыг судлахад энэ өрхийн 53,4% буюу талаас илүү хувьд нь  зориулалтын бус, бохир сав хэрэглэж байна гэж. Бидний ус зөөж хадгалж байгаа цэнхэр хуванцар  сав өөрөө тосны болоод химийн бодисын зориулалттай түүгээр ч барахгүй ийм савыг удаан хэрэглэх тусам савны найрлагад голлон орсон хар тугалга, формалины хүчил улам нэмэгддэг байна. 
 
Харин бид ийм савыг сайтар угааж салхинд хэдэн өдөр тавиад л үнэр танар хорт бодис нь арилж цэвэрхэн болчихно гэж бодоцгоодог. Хар тугалга тархи мэдрэлийн системд нөлөөлж цусны бүтцийг өөрчилдөг, формалины хүчил  болохоор шууд үхэлд хүргэдэг аюултай. Иймээс аливаа эдийг бэхжүүлэх үүднээс  хүчлийг үл ялиг оруулдаг ... ийм  хортой хориглосон бодис орсон хуванцар савыг бид хэрэглэж байгаа нь үнэн.
   
Бид ямар сонголт хийх хэрэгтэй вэ?  Дэлхийн хуванцарын нийгэмлэгээс  хуванцар савны нийтийн хэрэглээний 7 индексийг гаргасан байдаг. Хуванцар савыг 1-7 хүртэл эрэмблэдэг. Эндээс “2 ба 5” гэсэн  тоотой савыг л хэрэглэнэ. Бусдыг нэг удаагийн гэж хаяна, зориулалтаар нь ашиглана” гэсэн заалт бий.
   
               Хуванцар  савны ёроолд гурвалжин дүрс бий. Энэ гурвалжинг сайн ажиглах юм бол зүгээр ч нэг гурвалжин биш цуваа 3  сумын холбоос  байгаа. Нэг ёсондоо элементүүд шилжинэ, иймээс анхаар гэсэн үг. Хуванцар савны доод ёроолд байгаа гурвалжин дүрс дотор цифрүүд байгаа. Энэ бол Дэлхийн хуванцарын нийгэмлэгээс гаргасан хэрэглээний код. .....Онцолсон тэмдэглэгээе  санацгаая. ...2, 5 гэсэн цифртэйг л хүнсэнд хэрэглэнэ гэдгийг мартуузай. 
 
Бид хавдраас айх хирнээ сэргийлж чадахгүй байгаа нь  юусан билээ.
 
Өргөн хэрэглэж байгаа усны цэнхэр хуванцар сав  хар тугалгыг ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 60-800 дахин их хэмжээтэй  агуулж байна. Тос хийж байсан саванд энэ хэмжээ 500-800 дахин их байгаа бол химийн бодис голдуу савладаг усны том  цэнхэр  сав хар тугалгыг байх хэмжээнээс 60-70 дахин их хэмжээгээр агуулдаг  байна. Тэгвэл хавдар үүсгэгч формалины хэмжээ тосны канистр буюу та бидний айраг хийж зөөдөг шар саванд 1800-3900 дахин их, усны том цэнхэр саванд 3600-6900 дахин их хэмжээтэй агуулагддаг байна.  
 
Аливаа зүйлд баримт хэрэгтэйн учир эмнэлгийн статистикч судлаачид руу утас цохиж тодруулга авлаа. Сүүлийн 10 жилд манай улсын 8784 хүн хордлогын шалтгаантайгаар эмнэлэгт хандсаны тал хувь нь хэвтэж эмчлүүлжээ. Хэн юунаас хордов гэвэл 57% нь эмийн бодисоос, 35% нь химийн бодисоос, 11%  нь бусад төрлийн хордого байжээ. Харин хавдар нуугдсаар... нэг л өдөр тэсэрдэг. Хавдар үүсгэдэг хуванцар савнаас татгалзья. Та яг одоо ажил хэрэг болгоорой.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл