solongonews
Нулимсаа арч охин минь
2015-12-28 18:21
Хөөрхий түүнд хүүдээ хэрэглүүлэх живх байтугай, аян замд амны цангааг нь тайлах ус ундаахан ч байгаагүй юм даа. Тэгтлээ их доройтох гэж дээ. Бид халуунд ангаж, цанган байдгаараа чарлах нялх балчир хүүд замдаа уух ундаа, замын зардал бэлдэж өгөөд нутгийнх нь машинд суулгаж өглөө.
Бид “Айх ёсгүй айдас...” нийтлэлийн дор хорь гаруйхан настай, нялх жаахан хүүхэдтэй бүсгүйн амьдралын тухай өгүүлж байсан билээ. Хайр халамжгүй эр нөхрөө эцэж цуцалгүй хүлээж, нэг л өдөр яваад өгчихвий дээ гэсэн айдаст автаж суусан тэр бүсгүй өнөөдөр шийдвэр гаргалаа. Үүнийг мэдсэн “Монголжингоо” ийнхон бид ч тун баяртай байна. Гэхдээ л бид цаанаа л нэг хөнгөн гунигтай үлдлээ дээ. Нийтлэлийн маань гол баатар залуухан бүсгүй арчаагүй эр нөхрөө эзгүй ханхай гэрт үлдээгээд нутаг руугаа, ижий аав руугаа нэг мөсөн явчихсан. Ой ч хүрээгүй жаахан үрээ тэврээд замын унаанд суугаад л ... 
 
 
 
Хөөрхий түүнд хүүдээ хэрэглүүлэх живх байтугай, аян замд амны цангааг нь тайлах ус ундаахан ч байгаагүй юм даа. Тэгтлээ их доройтох гэж дээ. Бид халуунд ангаж, цанган байдгаараа чарлах нялх балчир хүүд замдаа уух ундаа, замын зардал бэлдэж өгөөд нутгийнх нь машинд суулгаж өглөө. Хайр халамж амсах нь бүү хэл хорвоогийн олон өдрүүдийг арайхийн өнгөрүүлж явсан энэ бүсгүй эжий аавдаа очиж, сэтгэл тэнийх нь ...
 
Гэвч амьдрал чи ямар олон нүүр, олон ааштай юм бэ? зутруухан бүсгүй нилээд ядарчээ. Учир нь тэр хөл хүндтэй. Ааваасаа хагацаж байгаагаа үл мэдэн чарлах тэр бяцхан хүү, дүүтэй болох нь. Уг нь шинэ хүнтэй болох мэдээ сураг үргэлж л баяр баясгалантай байдагсан. Гэтэл энэ удаад хэцүү төвөгтэй, сэтгэл жийрхэм санагдах нь юуных вэ? Гэхдээ зүгээр дээ, охин минь нулимсаа арч. Хоёр сайхан үрээ хөтлөөд хорвоог жаргалтайгаар туулах ирээдүйгээ зөгнөн зөгнөн мөрөөдөөрэй. Монголын маань мянга мянган бүсгүй аз жаргалтай амьдраасай.
 
Хэрвээ чи нэгэнтээ алдчихсан, сэтгэл гундуухан хорвоог нулимстай нүдээр харж, сэтгэлээ зүсэн яваа бол яг одоо нулимсаа арч охин минь. Сэтгэлийн хаттай бай, дааж давшгүй зовлон гэж орчлонд үгүй ээ. Энхрий үрээ элгэндээ тэвэрсэн эх хүнээс ямар их тэсвэр тэвчээр гардагийг харуул. Нэгэнтээ л өөртөө итгэлтэй, зоригтой шийдвэр гарган эр нөхрөө орхисон л бол эргэж буцаж болохгүй шүү. “Монголжингоо”-гийн мянга мянган уншигчид чамайг дэмжиж байгаа гэдэгт итгээрэй. Уйлах завгүй эрч хүчтэй амьдраарай. Түшиж тулах хүнгүй ч хоёр дахь үрээ тосож авахаар шийдсэн бүсгүй чамдаа баяр хүргье.
 
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл