solongonews
2022 онд их дээд сургууль төгсөгчдийн тоо 10.76 сая болж, өмнөх оноос 1.67 саяар нэмэгдэх төлөвтэй байна
2021-12-28 17:38
2022 онд их дээд сургууль төгсөгчдийн тоо 10.76 сая болж, өмнөх оноос 1.67 саяар нэмэгдэх төлөвтэй байна

2021 оны 12-р сарын 28-д, Боловсролын яамны өндөр дээдийн оюутнуудын хэлтсийн дарга Ван Хүй Боловсролын яамны хэвлэлийн бага хурал дээр, 2022 онд их дээд сургууль төгсөгчдийн тоо 10.76 сая болж, өмнөх оноос 1.67 саяар нэмэгдэх төлөвтэй байгааг танилцууллаа.

Ван Хүй танилцуулахдаа, одоогийн байдлаар 2022 онд их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажил эмх цэгцтэй явагдаж байна. Янз бүрийн газар их, дээд сургуулиуд ажлын байршуулалтыг хэрэгжүүлэх ажлыг иж бүрэн сурталчилж байгаа юм. 31 муж (өөртөө засах орон, хотын захиргаа) болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус 2022 онд их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг иж бүрэн дэмжихийн тулд мужийн хөдөлмөр эрхлэлтийн хурал зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын баримт бичгийг гарган, ажилд авах томоохон арга хэмжээг зохион байгуулж байна гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл