solongonews
Улаабаатар хотод өнөөдрөөс эхлээд ажлын цагийн шинэ хуваарь мөрдөгдөж байна
2017-04-17 10:26
Дөрөвдүгээр сарын 17 буюу өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлж, 17 цагт тарахаар болж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга С.Батболд захирамж гаргаснаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Энэ цагийн хуваарь нийслэлийн төр, захиргааны байгууллагынханд аравдугаар сарын 15-н хүртэл үйлчлэх юм.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл