Амттанд дурладаг хүүхдийн ааш эвдэрдэг.
2015-12-28 18:21
Монголжингоогийн уншигч ээжүүдтэйгээ амьдралдаа тохиолдож байгаа бэрхшээлийн нэгээс хуваалцаж байна. Хүүхдийн зан төлөвийн тухай уншиж л байлаа. Гэхдээ юман чинээ тусгаж авдаггүй байжээ, би. Хүү маань нэг нас долоо сартай. Одоо амттан чихэрэнд жигтэйхэн дуртай. Цэцэрлэгээсээ ирээд “Гого” нэхнэ.

Учир нь аав ээж хоёр нь ийм муу занд сургасан хэрэг л дээ. Гаднаас орж ирсэн аавынхаа халаасыг ухаж төнхөнө. Гого байхгүй бол гэдрэг савж унаад чарлаж гарна даа. Яаж ч аргадаад нэмэргүй. Өнөөх гогоогоо авч байж л сална даа. Хайр гэдэг хүүхэддээ амттан авч өгөхийн нэр биш ажээ. Амттангаар урамшуулж болно, хааяа нэгхэн авч өгч баярлуулж болно.
Харин өдөр бүр, нэхэх бүрт нь биш гэдгийг санаарай. Бага насны хүүхэд амттанд дурлах тусам ааш зан нь эвдэрч, зөрүүдлэх, хоолны дуршил муудах, аав ээжийгээ үл хүндлэх хандлага анзаарагддаг юм байна.
Одоо бид хүүхдийнхээ “Гого” нэхдэг занг болиулах арга чарга хайж байна. Амаргүй л юм. Аав ээжүүдээ хүүхдээ хэт багаас нь амттанд дурлуулах хэрэггүй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
