Тайланд: зүйлсийн сүлжээ, биг дата судлал, үүлэн тооцоо, хиймэл ухаалаг технологи хөгжих нь шинийг зохион бүтээж, бизнес худалдаа, засгийн газар, нийгмийг үндсээр нь өөрчилж, хүмүүсийн амьдралыг сайжруулах болно гэжээ. ХОУР-гийн сэтгүүлч Лю Сү-Юнь Женевээс мэдээлж байна.
Олон улсын цахилгаан мэдээллийн холбооноос гаргасан “мэдээллийн нийгмийг хэмжих 9 дэх тайлан”-г дэлхийн мэдээлэл холбооны технологийн хөгжлийн байдлын тухай хамгийн их эрхтэй дата гэж үзэх бөгөөд улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага, хөгжлийн банк, хувийн хэвшлийн судлаач, дэлхийн хөрөнгө оруулагчдын зөвлөгөө авах чухал материал болох юм.
Сell phone болон өндөр хурдтай хөдөлгөөнт сүлжээ үргэлжлэн хөгжихийн хэрээр мэдээлэл холбооны технологийг ашиглах хүрээ улам өргөжиж, тогтмол болон хөдөлгөөнт өндөр хурдтай сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт хөгжин, интернетийг ашиглахад улам хялбар боллоо гэж 2017 оны тайланд тэмдэглэжээ. Одоо өндөр хурдтай сүлжээг ашиглагчид улам нэмэгдэж буй тухай Олон улсын цахилгаан мэдээлэл холбооны Европын бүс дэх дарга Жарослав Пондер Женевт болсон хэвлэлийн бага хуралд танилцуулсан юм:
“Юуны өмнө сайн мэдээ дуулгая. Өндөр хурдтай хөдөлгөөнт сүлжээний түгээсэн хэмжээ улам өргөжиж, нийт хүн амын 50 хувийг 3G, 4G сүлжээнд хамруулж байна.”
Тайланд мөн хамгийн сүүлийн үеийн “Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн үзүүлэлт”-ийн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд эдийн засгийн цогцын топ аравт Исланд, БНСУ, Швейцарь, Дани, Их Британи, Хятадын Хонконг, Нидерланд, Норвеги, Люксенбург, Япон оржээ. АНУ 16-д орсон нь ноднин жилийнхээс нэг байраар ухарсан байна. Энэ жагсаалтыг ерөнхий үзүүлэлтийн сууринд гарсан бөгөөд гол нь улс орон бүс нутгийн мэдээлэл холбооны технологийн хөгжлийн байдлыг хянан шалгах зорилготой юм. Мэдээлэл холбооны технологи ерөнхийдөө хурдтай хөгжиж байгаа боловч улс орон хооронд зөрөө их байна гэж Жарослав Пондер хэлж байлаа:
“Мэдээл холбооны технологийн хөгжлийн үзүүлэлтийн жагсаалт гаргасан нь хэн нь сайн хийж, хэн нь муу хийснийг харуулах гэсэн биш, гол нь бодлого тогтоогч засгийн газар юуг хийх ёстойг ойлгож, хамгийн сүүлийн үеийн хөгжлийн байдалтай танилцан, бодлого боловсруулахыг дэмжих зорилготой . Энэ нь улс орны мэдээлэл холбооны технологийн түвшнийг дээшлүүлэхэд тустай юм.”
Олон улсын цахилгаан мэдээллийн холбооны хэвлэлийн хэлтсийн дарга Женнифэр Фергусстон-Митчелл: Тайланд тус салбарын ирээдүйн хөгжлийг төсөөлж, судалсан тухай үргэлжлүүлэн сонсоно уу.
“Ирэх хэдэн арван жил дижитал технологид бүр ч илүү түшиглэнэ гэдэг чиг хандлагыг өнөөдөр нийтэлсэн тайланд харуулж байна. Эдгээр чухал технологид зүйлсийн сүлжээ, биг дата судалгаа, үүлэн тооцоолол, хиймэл ухаалаг технологи зэрэг багтаж буй бөгөөд асар том шинэчлэлийг буй болгож, бизнес худалдаа, засгийн газар, нийгмийг үндсээр нь өөрчлөх болно.”
Зүйлсийн сүлжээг дижитал технологид улам өргөн ашиглаж, баялаг тоо баримт цуглуулан, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн хуваах үр ашгийг дээшлүүлж, хүмүүсийн амьдралыг шинэ арга хэлбэрээр сайжруулна. Биг датаг судлах замаар, олон төрлийн хэрэгтэй мэдээллийг авах болно. Үүлэн тооцоолол тооцоолох өртгийг буруулж, жижиг, дунд байгууллагад ашиг хүртээнэ. Хиймэл ухаалаг технологи хүмүүсийн улам сайн шийдвэр гаргахад туслах болно гэж тайланд дурджээ. Үүний улмаас улс орнууд нөхцөл боломж бүрдүүлж, шинэ сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжин байршуулж, шинийг зохион бүтээхэд тустай бодлого хэрэгжүүлэн, мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хамгаалах зэрэг талын эрсдэлийг багасгахыг санал болгожээ.
Олон улсын цахилгаан мэдээллийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Жао Хэүлинь: Мэдээлэл холбооны технологи дэлхий ертөнцийг улам сайн сайхан болгож, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Үүний зэрэгцээ улс орон хоорондын тоо баримтын зөрөөний өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэх хэрэгтэйг энэ жилийн тайланд харуулсан гэжээ.
