solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны удирдагчдын хамт сэтгүүлчидтэй уулзав
2019-04-10 17:31
Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны удирдагчдын хамт сэтгүүлчидтэй уулзлаа.

     Орон нутгийн цагаар 04-р сарын 09-ны өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны комиссын дарга Жан Клод Юнкер нартай хамт Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтын дараа сэтгүүлчтэй уулзаж, тэдний асуултад хариулжээ.

Хоёр тал энэ удаагийн уулзалтын үр дүнг танилцуулж, олон улсын өнөөгийн нөхцөлд Хятад, Европ дэлхийн энх тайвныг хамгаалагч, хөгжлийн хоёр их хүчний хувьд хамтран ажиллаж, хамтын ашиг сонирхлоо өргөжүүлэн, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх хэрэгтэй. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцсөний үндсэн дээр харилцан зөвшилцөж, удирдагчдын уулзалтын хамтарсан мэдэгдлийн тухай нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ бол Хятад, Европ хоёр тал харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн үр дүн бөгөөд Хятад, Европын иж бүрэн стратегийн түншийн харилцаа боловсронгуй болж, өндөр түвшинд хүрснийг харуулж, Хятад, Европын харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмсэн гэж санал нэгтэй үзсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятад, Европ бол хамтын ажиллагааны маш чухал түнш юм. Европын холбоо 15 жил дараалан Хятадын худалдааны хамгийн том түнш болсон бөгөөд Хятад улс ч Европын холбооны худалдааны хоёр дахь түнш юм гэсэн байна.

Туск, Юнкер нар:

- Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөлд Европ, Хятадын түншийн харилцаа урьд өмнө байгаагүй чухал байранд байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл