Хурд хамтлаг, Харанга хамтлаг, Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Өвөр Монголд анх удаагаа нэгэн тайзнаа
2016-10-24 11:40
Хурд хамтлаг, Харанга хамтлаг, Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Өвөр Монголд анх удаагаа нэгэн тайзнаа хамт тоглож байгаа юм байна.
Тал нутгийн торгоны зам “Мэн Цаогийн /Монгол өвсний/ уянга” Хятад, Монголын соёлын солилцооны тоглолтын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Хурд хамтлаг, Харанга хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Сарантуяа нарын хамтарсан тоглолт 10 дугаар сарын 22-ны үдэш Хөххот дахь Өвөр Монголын Спортын Ордныг доргиолоо.




Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэн болон Хөххотын Цог компаниас хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Мэн Цао /Монгол өвс/ экологийн ХХК-иас ивээн тэтгэсэн байна.
Зургийг: Ардын сайтаас
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
