Сүүлийн жилүүдэд Хятад улс хот суурин газрын усны нөөцийг хамгаалах,ус хэмнэх ажлыг иж бүрэн, системтэйгээр ахиулж байна. 2015 оноос хойш хөвөн хот байгуулах туршилтын загвар үзүүлэх 50 хотыг тодруулж, борооны усыг хуримтлуулах, ашиглах ажлыг сааруулж, 2021 оны эцэс гэхэд Хятад улс ус хэмнэдэг 130 хотыг байгуулсан тухай Хятадын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамнаас сэтгүүлч саяхан мэдээлэв.
Үүний зэрэгцээ бохир усны нөөцийг ашиглах ажлыг эрчимтэй хийж байна. Урьдчилсан статистик мэдээгээр 2021 онд Хятад улс хотын цэвэршүүлсэн усны ашиглалт 16.1 тэрбум шоо метрт хүрч, 2020 оныхоос 18.9 хувь нэмэгдэж, энэ нь хотын цэвэр усны хэрэглээ болон бохир ус зайлуулах ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсэн байна.
Хятадын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны холбогдох албаны хариуцлагатны танилцуулснаар, дараагийн алхам бол хотын усны эргэлтийн эрүүл тогтолцоог бий болгох, хотын усны хэмнэлтийг цаашид үргэлжлүүлэх, байгаль орчны хамгааллыг хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтрүүлж, хотын өндөр чанартай хөгжлийг дэмжихэд чиглүүлэн холбогдох газруудтай хамтран ажиллах болно гэсэн байна.
