solongonews
ДЭЛХИЙД АЛДАРТАЙ 10 АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
2018-05-31 10:53
ДЭЛХИЙД АЛДАРТАЙ 10 АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН

10. Berlin Zoological Garden


Берлин хотын амьтны хүрээлэн 1844 онд нээгдсэн байна. Энд 1500 гаруй зүйлийн 19500 амьтан байдаг бөгөөд Европтоо төдийгүй дэлхийд нэр хүндтэйд тооцогддог. 
 
9. The Columbus Zoo and Aquarium 


Колумбын амьтны хүрээлэн, аквариум нь 793 төрлийн 9000 гаруй амьтантай. Ширэнгэн ойн амьтдаараа алдартай энэ газар жил 2,3 сая хүн ирдэг. 
 
8. The Toronto Zoo 


Канадын Торонто хотын амьтны хүрээлэн 1974 онд нээгдсэн бөгөөд 491 зүйлийн амьтантай. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан амьтад бүх насныхны сонирхлыг татдаг.
 
7. The Beijing Zoo 


Бээжин хотын амьтны хүрээлэн Чин гүрний үед буюу 1906 онд үүсгэн байгуулагджээ. Одоо энд Хятадын нэн ховордсон амьтад бараг бүгд байх бөгөөд улсдаа хамгийн томд тооцогддог. Тодруулбал, аварга панда, хятад бар, матар, саламандер зэрэг амьтад бий. Бээжингийн амьтны хүрээлэнд жил бүр 6 сая жуулчин ирдэг байна.
 
6. The Henry Doorly Zoo and Aquarium 


Небраскагийн мужийн амьтны хүрээлэн 1964 онд баригдсан. Хойд Америкийн 962 зүйлийн амьтан энд бий. 
 
5. The Moscow Zoo


Энэ нь 1864 онд нээгдсэн Европын хамгийн эртний амьтны хүрээлэнгүүдийн нэг юм. Эндхийн далайн амьтад хүүхдүүдийн сонирхлыг маш их татдаг. 1990 онд шинэчлэгдсэн уг амьтны хүрээлэнд 927 зүйлийн 6000 амьтан бий.
 
4. The National Zoological Gardens of South Africa


Өмнөд Африкийн Претория хотын амьтны хүрээлэн өндөр толгод дээр оршдог. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар 750 зүйлийн амьтан бий. 


3. The Bronx Zoo


Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнд 4000 амьтан бий. 265 акр талбайг хамран орших тус газар дэлхийн хамгийн том хүрээлэнгүүдийн нэгт тооцогддог. 
 
2. The London Zoo


Лондонгийн амьтны хүрээлэнг 1828 онд анх шинжлэх ухааны судалгааны зорилгоор байгуулжээ. Энд 160 мянган амьтан байдаг бөгөөд Суматрын барыг авран хамгаалах ажил эрчимтэй хийгдэж байжээ. 
 
1. The San Diego Zoo


100 акр талбайг хамран оршдог энэ газар нээлттэй үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг. Энд зэрлэг амьтныг гэршүүлж, үржүүлэх ажлыг мэргэжлийн хүмүүс хийдэг. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл