solongonews
Ли Кэчян ерөнхий сайд эдийн засагч, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийв
2019-07-17 17:25
Ли Кэчян ерөнхий сайд эдийн засагч, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 15-ны өдөр эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн симпозиум хуралдуулж, өнөөгийн эдийн засгийн байдлыг судалж ярилцан, дараагийн алхмын эдийн засгийн ажлын талаар судлаачийн санал бодлыг сонслоо.

Ерөнихй сайд Ли Кэчян:

- Энэ жилийн хувьд эдийн засгийн үйл ажиллагаа өндөр төвшинд тогтвортой өсөлтийн байдлаа хадгалан, зах зээлийн үйл ажиллагааг эрч хүчтэй байлгаж, хот суурингийн шинээр нэмэгдсэн ажлын тоо 7.3 саяд хүрч, оршин суугчдын орлогын өсөлт өнгөрсөн жилийн мөн үеэс нэмэгдсэн. Мөн экологи байгаль орчин тасралтгүй сайжирч, зарим үзүүлэлт нь урьдчилсан төсөөллөөс өндөр гарсан. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн өсөлтийн эрч хүч суларч, худалдаа хөрөнгө оруулалт багасаж, худалдааг ивээх үзэл толгой өндийж буйн улмаас дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө, сорилтууд олширч, уналтын дарамт бага зэрэг нэмэгдэж байгаа учраас өөрийн ажлаа сэтгэл төвлөрүүлэн сайтар хийж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалан, өндөр чанартай өсөлтийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл