


“Олон улсын сэтгүүлчид”-ийн Дэ Хун дахь сурвалжилгын үйл ажиллагаа 2022 оны 09-р сарын 05-наас 08-ны өдрүүдэд Юньнань мужийн Дэ Хун жөүд зохион байгуулагдлаа. 06-ны өдөр сурвалжилгын баг Рүнли аж үйлдвэрийн паркт очин Мяньгуна малгай үйлдвэрлэлийн компанитай танилцав. Тус ХХК нь 2019 оын 05-р сард Рүйлид бүртгүүлэн байгуулагдаж, бүртгүүлсэн хөрөнгө 8 сая ам.долларт хүрч, малгай, хувцас, ачаа тээш, спортын бараа бүтээгдэхүүнийг голчлон үйлдвэрлэж, Европын улс оронд экспортолж байгаа юм байна. Тус компани нь Руйли хотын аж үйлдвэрийн паркийн импорт, экспортын боловсруулах баазад байрладаг. Үйлдвэрийн нийт талбай 735.9 мянган м.кв. Тус компанид Хятад ба Мьянмар улсын нийт 240 хүн ажиллаж байна.
2006 онд байгуулагдсан Рүйли аж үйлдвэрийн парк нь Юньнань мужийн мужийн зэрэглэлийн 30 аж үйлдвэрийн паркийн нэг юм. Тус парк нь Рүйли туршилтын аж үйлдвэрийн бааз, Хятад улсаас өмнөд Ази, зүүн өмнөд Азид хандсан импорт, экспорт, боловсруулалт, үйлдвэрлэлийн бааз болжээ.





Мяньгуна малгай үйлдвэрлэлийн компани нь Гуан Да Ши Ее группийн олон улсын зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох зорилтоор Хятад-Мьянмарын хил дээр байгуулсан цоо шинэ малгай үйлдвэрлэх аж ахуйн нэгж мөн. Гуан Да Ши Ее групп нь малгай, цүнхний худалдаагаар голлож, гадаад худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг иж бүрэн аж үйлдвэрийн групп компани юм. 20 гаруй жилийн турш орчин үеийн дизайны ур чадварыг тасралтгүй шинэчилж, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн олон улсын томоохон спортын мэргэжлийн тэмцээнд хангагдаж байгаа бөгөөд спортын малгайны зах зээлийн 80 гаруй хувийг хангаж байна.
Үүний зэрэгцээ тус компани нь Европ дахь дээд зэрэглэлийн тансаг загварын брэндүүдийг хангаж байна. Өөрийн RIOREX брэнд нь дэлхийн дээд зэрэглэлийн загварын элементүүдийг нэгтгэсэн бөгөөд Солонгос, Америк, Итали дизайнеруудын багтай. Дэвшилтэт үйлдвэрлэлийн үзэл баримтлал, удирдлагын систем, үйлдвэрлэлийн цогц хүчин чадлаараа тус компани нь дэлхийн шилдэг малгай үйлдвэрлэгчдийн эгнээд багтжээ. Газар зүйн өвөрмөц байршлын хувьд экспортлогч орнуудыг олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уян хатан, олон улсын зах зээлийн үнийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны эрсдэлээс зайлсхийх зэрэг давуу талтай.
Цар тахлын халдвар дэгдсэнээс хойш тус аж ахуйн нэгж Руйли хот болон паркийн удирдлагын дагуу тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэн, ариутгал зэрэг ажлыг сайтар хийснээс хэдийгээр хижиг тахал, эдийн засгийн хямрал нүүрлэж буй үед ч тус компани "Халдвараас урьдчилан сэргийлж, эдийн засгаа тогтворжуулах, хөгжлийг аюулгүй байлгах" зарчмын дагуу ажилласнаар олон улсын захиалга тасралтгүй үргэлжилж, компаниа хэвээр ажиллуулж, Руйли хотын аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулжээ. 2020 оны үйлдвэрлэлийн нийт хэмжээ 17.29 сая юань, 2021 онд 39.44 сая юань, татварын нийт төлбөрийн хэмжээ 624 мянган юаньд хүрч, 2022 оны 07-р сарын байдлаар 28 сая юань, татварын нийт төлбөрийн хэмжээ 647 мянган юаньд хүрсэн байна.
