solongonews
Хамтарсан сурвалжлагын баг Малчин Бөх-Эрдэнийн амьдралтай танилцав
2019-10-13 18:57
Хамтарсан сурвалжлагын баг Малчин Бөх-Эрдэнийн амьдралтай танилцав.

Малчин Бөх-Эрдэнийнх ам бүл  зургуул, 500 гаруй бог мал, 600 гаруй адуутайгаас 200 гаруй нь шарга адуу аж. Энэ жил 240 гаруй унага хүлээн авсан байна. Малчных 210 гаруй га нутаг бэлчээртэй, жилд 3000 гаруй га нутаг бэлчээр түрээслэн адуу малаа оторлуулдаг байна.

“1973 оны ардын наадамд миний уясан морь 6-д орсон. Тэр л үеэс хойш би морь унах, монгол адуугаа өсгөх урам зоригтой болсон. Өнөөдрийн миний энэ адуун сүрэг 7 гүүнээс өссөн юм” гэж малчин Бөх-Эрдэнэ ярьж байлаа.

Малчин Бөх-Эрдэнийнх 2010 оноос монгол адууны аж ахуйг хөгжүүлж, улс, орон нутгийн санхүүгийн газрын 500 мянган юанийн дэмжлэгтэйгээр одоо яг 600 квадрат метр орчим адууны жүчээ болон стандарт бүхий дулаан хашаа саравчийг бүтээн байгуулаад байна.

“Хавар гүү унагалах үед цас шуургатай цаг тохиовол маш хүнд байдаг. Харин дулаан хашаа саравчийг байгуулснаар зудаас айхгүй болно” хэмээн ярьж байв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл