Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ гаргадаг “Дэлхийн инновацийн индекс 2016”-ын жагсаалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Женевд нийтлэв.

Тус жагсаалтад Хятад улс анх удаа дэлхийн шинийг санаачлах чадвартай эдийн засгийн цогцын түрүү 25 дугаарт жагсжээ.
Энэ оны жагсаалтад Швед хоёрдугаар байранд орсон бол Их Британи гуравдугаар байранд жагссан байна. Харин Сингапур Азийн улсууд дундаас хамгийн дээгүүр буюу зургаадугаарт жагссан байна.
Хятад улс энэ удаа 25 дугаарт жагссан нь өмнөх жилээс 4 оронгоор дээшилжээ.
Их дээд сургуулийн түвшин, шинжлэх ухааны бүтээл болон дэлхий чанартай патентаар батлах зэрэг “Инновацийн яс чанар”-ыг үнэлэх явцад Япон, Америк, Их Британи, Герман түрүү дөрвөд жагсаж, Хятад улс 17 дугаарт жагсаж, Энэтхэг, Бразил тус тус 25 дугаар болон 27 дугаарт жагссан байна.
