solongonews
“Монгол хот” Хятад, Монгол олон улсын худалдааны форум боллоо
2024-01-25 11:42
“Монгол хот” Хятад, Монгол олон улсын худалдааны анхдугаар форум боллоо.

        Иж бүрэн стратегийн түншлэл, найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, "Бүс ба зам" болон "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад, Монголын эдийн засаг худалдаа, хил дамнасан цахим худалдааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 01-р сарын 24-нд Хөххотод Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон "Монгол хот" Хятад-Монголын олон улсын худалдааны анхдугаар форумыг зохион байгууллаа.         ӨМӨЗО-ы Ардын засгийн газар 2010 оны 05-р сард Эрээн хотын хилийн худалдааны бүсийг байгуулахыг зөвшөөрсөнөөс хойш хилийн худалдааны үйл ажиллагаа улам идэвхжиж байна. 2019 оны 09-р сард Төрийн зөвлөлөөс хилийн худалдааны бүсийн орнуудыг 15 улс орон болгон өргөжүүлэхийг зөвшөөрч, Хөххотын Засгийн газар хил орчмын иргэдийн харилцан худалдааг идэвхтэй удирдан чиглүүлж, дэмжиж, хил орчмын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй бодлого, бизнесийн таатай орчин бүрдүүлж байна.

        Энэхүү үзэсгэлэн нь Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гүүр болж, "Бүс ба зам" болон "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмсэн юм. Үүний зэрэгцээ Хятад, Монгол хоёр улс хамтдаа хөгжих шинэ платформыг бий болгосныг харуулж байна. 

Зургийг: Өвөр Монголын зурагт сэтгүүлээс

Зохиогч: С.САРАНЧИМЭГ, Б.СУРНАА
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл