Чуулалт хаалга-Хөххот чиглэлийн хурдны галт тэрэгний төмөр замыг тавьж дуусав
2018-07-31 21:18
Чуулалт хаалга-Хөххот чиглэлийн хурдны галт тэрэгний төмөр замыг тавьж дууслаа.
Энэ сарын 31-ний өдрийн 08 цаг 48 минутад Чуулалт хаалга-Хөххот чиглэлийн хурдны галт тэрэгний шугамын барилгын газарт хамгийн сүүлийн 500 метрийн төмөр замыг тавьж дуусгаснаар Өвөр Монголын анхны хурдны галт тэрэгний төмөр замыг тавих ажил амжилттай дууслаа.
Тус шугамын нийт урт нь 286.8 км, зам зуур Өвөр Монголын Хөххот, Улаанцав болон Хэбэй мужийн Чуулалт хаалга хотоор өнгөрөх юм. Цагт 250 км/ц хурдална.
Хөххотоос Улаанцав хүрэх хэсэг нь өнгөрсөн оны 08-р сарын 03-нд ашиглалтад оржээ.
Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
