solongonews
Хятад улс Африкийн эвэрт ган гачигт нэрвэгдсэн орнуудад яаралтай хүнсний тусламж үзүүлнэ
2022-03-01 21:04
Хятад улс Африкийн эвэрт ган гачигт нэрвэгдсэн орнуудад яаралтай хүнсний тусламж үзүүлнэ.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 02-р сарын 28-нд Сомалийн Гадаад хэргийн сайд Абди Саидтай утсаар ярихдаа Сомали болон Африкийн эвэрт байгаа орнууд ган гачгийг даван туулахад нь туслахын тулд Хятад улс Сомали, Эритрей, Этиоп, Жибути зэрэг улсад хүнсний яаралтай тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ.
Энэхүү хүнсний яаралтай тусламж нь "Африкийн эвэрт энх тайван хөгжлийн үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэх Хятад улсын бас нэгэн бодитой үйлдэл юм. Аюулгүй байдал, хөгжил, засаглал гэсэн гурван сорилтыг даван туулж, урт хугацааны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хүрэхэд нь бүс нутгийн улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү санааг Хятад улс энэ оны эхээр дэвшүүлсэн юм. Холбогдох улс орнуудтай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, үзэл баримтлалын хэрэгжилтийг хамтдаа ахиулахын тулд Хятад улс өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны Африкийн эврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөө томилж, энэ удаад Африкийн эврийн холбогдох орнуудад хүнсний яаралтай тусламж үзүүлэхээ тогтсон байна. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа үзэл баримтлалын хэрэгжилтийг ахиулж, Африкийн эврийн бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар бодитой арга хэмжээ авч байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл