
Сүүлийн жилүүдэд Чүнчин хотын Чэнкөү шяний Тэйзи тосгон нь бүс нутгийн экологийн хүйтэн усны өвөрмөц нөөц баялгаа ашиглан загасны аж үйлдвэрийг хөгжүүлж, "аж ахуйн нэгж + хамтын эдийн засгийн байгууллага" загварыг хэрэгжүүлж, Чүнчин хотын Күньчи хөдөө аж ахуйн ХХК-ийн удирдаж буй хөрөнгө оруулалтад түшиглэн, жил бүр Дани, Норвеги, АНУ зэрэг улс орноос өндөр чанартай 350 мянган загас оруулж байна. Энэ нь баруун өмнөд хэсгийн хамгийн том ганц хулд загас үржүүлэх ферм болж, хүйтэн усны нөөц баялгийг ашиглан загасны жил тутмын үйлдвэрийн үнэ 25 сая юаньд хүрээд байна.

Өнөөдөр болоход Тэйзи тосгон хүйтэн усанд загас үржүүлэх усны гадаргуу 60 гаруй мү /1га=15мү/ талбайд хүрч жилийн гарц нь 300 мянга орчим килограммд хүрчээ. Энэ нь баазын эргэн тойронд 15 хүнийг удаан хугацаагаар ажиллуулахад хүргэж, тариаланчдын орлогыг жил бүр 400 мянга гаруй юаниар, тосгоны хамтын эдийн засгийг 100 мянга гаруй юаниар нэмэгдүүлж байна. Тэйзи тосгон дахь хүйтэн усны загасны аж үйлдвэрийн бааз нь Чэнкөү дүүргийн бүс нутгийн онцгой аж үйлдвэрийн нэг болжээ.
