Өдгөө дэлхийн 30 гаруй улс орон "КОВИД-19"-ийн халдвар авах эрсдэл өндөртэй хүмүүсээ вакцинжуулж эхлээд байгаа бол бүгд л хоёр удаа тариа хийх шаардлагатай юм. Пфайзер компанийн вакцинаар жишээлэхэд хоёр удаагийн тариаг хоорондоо 21-28 хоног алгасаж, онцгой тохиолдолд цааш нь дахин хоёр долоон хоног алслах хэрэгтэйг ДЭМБ-ын холбогдох ажил хариуцсан мэргэжлийн хүмүүс зөвлөж байна гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус 05-ны өдөр хэлжээ. Энэ тухай Хятадын Төв Радио Телевизээс Швейцарт суугаа сэтгүүлч И Шиний ирүүлсэн мэдээллийг хүргэе:
“Бид хянан хэлэлцээд Пфайзер компанийн вакцины хоёр тариа хоорондоо 21-28 хоног алгасахыг санал болгож байна.”
Алехандро Кравиото цааш нь хэлэхдээ, хэдийгээр холбогдох судалгааны тоо баримт гараагүй ч вакцины хүрэлцээ муутай байгаа нөхцөлд улам олон хүнийг вакцинжуулахын төлөө хоёр тариа хооронд дахин хоёр долоо хоног алгасаж болно хэмээн мэргэжлийн баг үзэж байна. Тухайлбал хоёр тариа хоорондоо хамгийн уртдаа 6 долоон хоног алгасаж болно гэсэн үг юм гэжээ.
Үүнээс өмнө "КОВИД-19"-ийн халдвар авах хүний тоо огцом нэмэгдэж, улам олон хүнийг даруй вакцинжуулахын төлөө Их Британи вакцины хоёр тариа хоорондоо 12 долоон хоног алгасахыг зөвшөөрөх шийдвэр гаргаж байсан юм. Тэгвэл энэхүү аргачлалыг судалж буйгаа Герман ч саяхан мэдэгдээд байсан боловч бодит хэрэгжилтийн тухайд холбогдох судалгааны хүмүүсийн саналыг хүлээсээр байна. Харин Дани улсын хувьд вакцины хоёр тариа хоорондоо 6 долоон хоног алгасахыг нэгэнт батлан зөвшөөрсөн аж.
Вакцин судлан бүтээсэн Пфейзер компани болно Германы Био шинэ технологийн компани хамтарсан мэдэгдэл нийтэлж, вакцины хоёр тариа хооронд хир удаан алгасаж болох тухай туршилтын тоо баримт одоогоор хараахан олдоогүй болохоор энэ нь вакцины үр нөлөө, аюулгүй байдалд ямар нөлөөтэй гэдгийг тодорхой хэлж чадахгүй гэжээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн хэлэхдээ, холбогдох тоо баримт гараагүй нөхцөлд ямарваа шийдвэр гаргахад бүгд хэцүү. Улс орнууд өөрсдийн халдвар судлалын нөхцөл байдалд үндэслэн гаргасан шийдвэрт ДЭБМ нээлттэй байр сууриас хандана. Түүнчлэн улс орнуудын эрдэмтэн судлаачид холбогдох судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох мэдээ мэдээллийг ДЭМБ шуурхай шинэчилж, олон нийтэд хүргэж байх болно гэжээ. Харин нэгэнт вакцины эхний тариаг хийлгэсэн хүмүүс хэдий хоногийн дараа нь хамаагүй, эрхбиш хоёр дахь тариагаа хийлгэхийг тус байгууллагын дархлаажуулалтын газрын дарга Кейт О'Брайен онцлон сануулжээ.
Түүнчлэн жирэмсэлсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүл вакцинд болгоомжтой хамрагдах хэрэгтэй, эрхбиш өөрийн биеийн нөхцөл байдлаа бүрэн харгалзах хэрэгтэй. Мөн гадагш гарч аялах зорилгоор вакцин тариулахыг санал болгохгүй гэдгээ ДЭМБ-ын мэргэжлийн хэсэг илэрхийлжээ.
