Бяцхан үрсээ баярлуулах арга олсон шүү!
2015-12-28 18:21
Ой гарантай хүү минь өдөржин өвөөтэйгөө гэр сахиад үлддэг. Гадаа хүйтэн болохоор өвөө нь ч гадагшаа авч гарч чадахаа больжээ. Хүү минь өдрөөс өдөрт өсч, томорч байгаа болохоор жин ч нэлээд нэмээд өвөө нь дийлэхээ байсан бололтой юм даг.
Завгүй ээж, аавууд хүүхдээ гэрт нь орхиод ажлаа хөөгөөд явах нь олонтаа. Тэдний нэг нь би. Ой гарантай хүү минь өдөржин өвөөтэйгөө гэр сахиад үлддэг. Гадаа хүйтэн болохоор өвөө нь ч гадагшаа авч гарч чадахаа больжээ. Хүү минь өдрөөс өдөрт өсч, томорч байгаа болохоор жин ч нэлээд нэмээд өвөө нь дийлэхээ байсан бололтой юм даг.

Хань бид хоёр хүүгээ хэрхэн баярлуулах тухай бодоод л явдаг юм. Хөөрхий, өдөржин өвөөтэйгөө гэр сахиж үлдэнэ. Бид хоёрыг орой ирэхэд бөөн баяр хөөр болно. Бяцхан хүүтэйгээ орой очоод олигтой ч тоглож наадаж чадахгүй юм.
Нөхрүүдийн уг чанар нь ерөнхийдөө залхуу талдаа шүү дээ. Манай хүүхнүүд сайн мэднэ дээ. Манай нөхөр ч ялгаагүй гэртээ харьсан л зурагтын өмнө суучихаад хүүхэлдэйн кино ширтэхээс өөр ажилгүй дээ. Гэхдээ хүү, бид хоёрыг халамж хайраар дутаадаггүй сайн гэрийн эзэн байгаа юм.
Би нэгэн найзаасаа “Хөх хулганы орон” тоглоомын газрын тухай сонссон юм л даа. Хүүхдээ аваачиж тоглуулахад бяцхан нь үнэхээр их баярласан гэж байсан. Тийм болохоор бид гурав өнгөрсөн бямба гаригт тийшээ явсан юм. Хүүгээ баярлуулаад үзье гэж бодсон хэрэг л дээ.
“Хөх хулганы орон” тоглоомын газар надад үнэхээр их таалагдсан. Нэг цаг тоглоохд 5000 төгрөг бол 30 минут нь 3000 төгрөгийн үнэтэй.
Үнэ нь их боломжийн байгаа биз. Бас янз бүрийн машин, бөмбөг, дүүжин даажин гээд тоглоомтойгоос гадна орчин нь их дулаахан, гэрэл гэгээтэй сайхан юм билээ. Бас эцэг эхчүүдэд зориулсан хэсэгтэй юм байна. Тэнд нь хүнсний дэлгүүр ч ажиллаж байна лээ. Бид хоёр хүүгээ тоглуулах зуураа дэлгүүрээс нь нарийн боов авч идсэн.
Тэнд зарим талаар жижигхэн дутагдал байсныг ч Монголхатагтай нь нуугаад яахав. Орж гарахад хаалга онгойх тоолонд хүйтэн агаар мэр сэр орж ирдэг юм байна.
Гэхдээ азаар дулаахан газар болохоор санаа зоволтгүй юм билээ.
Харин зарим эцэг эх хүүхдээ тэнд гутал өмсүүлэлгүй тоглуулдаг юм билээ шүү. Хэчнээн доороосоо дулаахан ч гэсэн хүүхэд том хүнээс хоёр дахин илүү даардаг гэдэг шүү дээ. Ядаж л углааш өмсгөхөөр цүнхлээд очих нь зүйн хэрэг юм байна гэж Монголхатагтай нь бодсон.
Ирэх амралтын өдөр бид хүүтэйгээ дахиад очих санаатай байгаа. Бэлтгэлээ сайн хангаад сайхан тоглоно оо.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
