
Гүрж улсад суугаа Хятадын элчин сайд Жи Янзи хэлэхдээ:
- Хятад, Гүрж гадаад харилцаа тогтоогоод 25 жил болж байна. Хоёр орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарт хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Хятадын аж ахуйн нэгж Гүрж улсын тээвэрлэлт, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн, санхүү зэрэг салбарт улам бүр чухал үүрэг гүйцэтгэн, Хятад, Гүрж хоёр орны хамтын ололт амжилт, харилцааг тасралгүй арвижуулж байна. Мөн тэрээр мод тарих үйл ажиллагаагаар дамжуулж Гүрж улсын байгаль орчныг хамгаалах ба Хятад, Гүрж хоёр орны нөхөрлөлийг зузаатгахад ач холбогдолтой юм гэжээ.
Тбилиси хотын дарга Хятадын аж ахуйн нэгжид баярлан талархаж байхаа илэрхийлсэн ба цаашид илүү олон Хятадын аж ахуйн нэгжүүд Гүрж улсад ирж хөрөнгө оруулан үйлс босгохыг хүсэж байна гэжээ.
Энэ удаад хоёр орны хамтын зүтгэл доор 200 гаруй мод тарьжээ.

