solongonews
Түүндээ...
2015-12-28 18:21
Хэн нэгнийг ингэж их санаж байсангүй...Би чиний хувьд магадгүй мартагдсан хүн байх. Харин чи миний хувьд нандин эрдэнэ. Чи надад амьсгалах агаараас илүү их хэрэгтэй юм шиг мэдрэмж төрж байна...
Хэн нэгнийг ингэж их санаж байсангүй... Та ч гэсэн хэн нэгнийг над шиг санаж байна уу? Би чиний хувьд магадгүй мартагдсан хүн байх. Харин чи миний хувьд  нандин эрдэнэ. Чи надад амьсгалах агаараас илүү их хэрэгтэй юм шиг мэдрэмж төрж байна...
Ямар ч шалтгаан тоочихыг хүсэхгүй байна. Зүгээр л би чамаар дутаж байна. Чиний тэр зөөлөн харц, дуулахан инээмсэглэл, чихэнд минь шивнэх үгс, чиний дулаан зөөлөн уруул...
 
Чиний бүх, бүр бүх зүйлээр чинь би дутаж байна. Чиний биед дахиж хүрэхгүй гэж бодохлээр, чиний тэр харцыг дахин ширтэхгүй гэж бодохлээр, чи миний дэргэд дахиж байхгүй гэж бодохлээр миний зүрх их өвдөж, амьсгалахад хэцүү байна...
Чиний дулаахан, том гарнаас дахиж атгахыг ямар их хүсч байна гээч... Чиний дэргэд байх тэр дотно амар тайван байдал, тэр дотно аз жаргалыг дахин мэдрэхийг хүсч байна.
 
Бид хоёр хамт байхад бидний эргэн тойронд хэн ч байхгүй мэт, тэр үед чи нүд рүү минь цоо ширтэж би ичингүйрдэгсэн. Чамайг над руу харах болгонд ирээдүйд болох зүйлсийг бодолгүй мартан, одооны жаргал минь хэзээ ч надаас холдохгүй мэт жаргалтай байсан.
 
Одоо надад дурсамж л үлдсэн...Зөвхөн эргэн дурсах дурсамж. Гэхдээ хааяа чамтайгаа зүүдэндээ уулздаг. Миний зүүдэнд чи минь орж ирэхдээ өмнөх шигээ инээмсэглэн над руу хардаг. Инээж байснаа гэнэт над руу жихүүн хараад өөр эмэгтэйг, тэр эмэгтэйг мөрөөр нь тэврээд явчих юм. Би зүүднээсээ сэрлээ. Чамайгаа жаргалтай байгаа гэж бодоод уйлахаа хойшлуулав.
Одоо би тэр эмэгтэйд атаархаж байна. Хэдийгээр би хөөрхийлөлттэй үлдсэн ч чамайг би яагаад хайрласаар байгаагаа ойлгохгүй юм. Чиний гаргасан тэр авирыг би тэвчээгүй мөртлөө, яагаад чамайг ирэх үгүйг мэдэх ч үгүй байж тэвчээр гарган хүлээгээд байгаа юм бол...
 
Тэр нэг өглөөний нарыг хамт угтснаа санаж байна уу, хайрт минь. Би чамаас түрүүлж сэрээд, унтаж байхыг чинь ажихад би хорвоо дээрхи жаргалтай бүсгүйчүүдийн нэг гэж өөрийгөө тооцож байлаа. Чинийхээ унтаж байхыг би чимээ ч гаргалгүй ажиж, сахлын чинь тоог хүртэл гаргахаар байсан. 
 
Чамтай хамт байсан энэ олон жилүүд намайг их өөрчилсөн. Би чинийхээ ачаар Хайр гэж чухам юу болох, хүнийг хайрлах, хайрлуулахын сэтгэлийн жаргалыг эдэлсэн. Одоо харин харуусал, ухаарлыг чи надад ойлгуулж байна. 
Одоо би чамдаа гомдож туниад яахав дээ... Чам руугаа уурлах ч үгүй. Харууслын харцаар дахин ширтэхгүй. Дахиж дугаараа нууцлан чиний хоолойг сонсохгүй. Яагаад вэ гэж үү? Чи минь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн эзэн шүү дээ.
 
Тийм эзнээ би зовоохгүй. Би өөрийгөө ч зовоохгүй. 
Баярлалаа. Чамдаа баярлалаа. Миний амьдралд хөл тавьж намайг сэрээсэнд баярлалаа. Миний дэргэд байсанд чинь, намайг хайрласанд чинь, надад халамж тавьж намайг энхрийлдэг байсанд чинь баярлалаа. Надад өмнө нь хэн ч чам шиг ингэж хандаж байгаагүй ээ. 
 
Дахиж БИД гэсэн үгийг 2-уулаа хэрэглэхгүй гэдгийг би маш сайн ойлгож байна. Гэхдээ миний зүрх сэтгэл, миний хайр хэзээд чамайг гэх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Хэзээ нэгэн өдөр чамд хэцүү зүйл тохиолдвол, над шиг ганцаардвал намайг анх тэвэрч байсан шигээ тэврээрэй. Би чамаас элдэв зүйл асууж зовоохгүй, шууд ойлгох болноо... Би чамдаа хайртай... Баяртай хайрт минь
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл