solongonews
Монголын сэтгүүлчид Гуанжөү хотод зочлов
2017-06-04 20:33
БНХАУ-д айлчилж байгаа Монголын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийн баг Бээжинд хийх айлчлалаа өндөрлөөд 6-р сарын 3-нд хоёр хэсэгт хуваагдан Хятадын Жэжян, Гуандун мужийг тус тус зорьлоо.

       Монгол Улсын ГХЯ-ны Хэвлэл мэдээлэл гадаад сурталчилгааны газрын орлогч дарга П.Баярмагнайгаар ахлуулсан эхний баг Гуандун мужийн төв Гуанжөү хотод хүрэлцэн очиж, Гуанжөүгийн радио корпорацийн  дэргэдэх Гуан Дянь Юнь Тун буюу "GRG Banking" компаний үзмэрийн төв, Вичатын төв байр зэрэгтэй танилцлаа.

Гуан Дянь Юнь Тун буюу "GRGBanking" компани нь Гуанжөүгийн радио корпорацийн дэргэдэх үнэт цаасны биржид бүртгэгдсэн гурван компаний нэг бөгөөд тус компаний үйлдвэрлэсэн банкны үйлчилгээний бүтээгдэхүүнийг дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутагт нийлүүлдэг байна. 

2016 оны 4-р сард гаргасан "2015 оны Хятадын ATM зах зээлийн хөгжлийн тайлан"-д өгүүлснээр Гуан Дянь Юнь Тун компаний бүтээгдэхүүн Хятадын ATM зах зээлд борлуулалтын хэмжээгээрээ найман жил дараалан тэргүүлж байгаа юм байна.

Вичат нь Хятадын интернэтийн үйлчилгээний хамгийн том компаний нэг болох Тэн Шүнь буюу "Tencent"-ийн дэргэдэх олон нийтийн харилцааны программ юм.  2011 оны 1-р сарын 21-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компаний нийт хэрэглэгч өдгөө 850 саяыг даваад байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл