solongonews
Токиод “Хятад улсын баяр” арга хэмжээ болов
2017-10-24 11:55
Японы Токио хотын Ёёги цэцэрлэгт хүрээлэнд 10-р сарын 21, 22-нд Хятад, Япон хоёр орны дипломат харилцаагаа хэвийн болсны 45 жилийн ойг тэмдэглэх “2017 оны Хятад улсын баяр” арга хэмжээ болсон байна.

   Тус цэцэрлэгт хүрээлэнд Японы ард иргэдэд Хятадын уламжлалт соёлыг танилцуулж, хоёр орны иргэдийн солилцоонд хувь нэмэр оруулсан байна. Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Ли Тие Хаогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хоёр өдөр үргэлжилсэн “Хятад улсын баяр”-ын арга хэмжээний үеэр үзэсгэлэнгийн 60 лангуу, аялал жуулчлал, нийгмийн байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдийг сурталчлан танилцуулах 40 лангуу ажиллаж, уран сайхны тоглолт, соёлын үзүүлбэр, аялал жуулчлалын сурталчилгаа зэрэг хэлбэрээр Япончуудад Хятадын соёл, Хятад улсын тухай танилцуулсан байна. 

БНХАУ-аас Япон улсад суугаа элчин сайд Чэн Юнхуа тус арга хэмжээнд баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр:

- Хятад, Японы дипломат харилцаа хэвийн болсны 45 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Япон улсад суугаа элчин сайдын яам хоёр орны олон салбарын зүтгэлтнүүдийг урьж, “2017 оны Хятад улсын баяр” арга хэмжээг хамтран зохиож байна. Энэ удаагийн үйл ажиллагаа нь хоёр орны харилцаа, солилцоо, ойлголцлыг нэмэгдүүлэх индэр болохыг хүсэж байна гэсэн байна.

“Хятад, Японы 2000 гаруй жилийн харилцааны түүхэнд иргэд хоорондын солилцоо хоёр орны хөгжлийг ямагт урагш ахиулсан ундрага хүч байсаар ирсэн юм. Энэ удаагийн үйл ажиллагаа, хоёр орны ард иргэд харилцаа солилцоо өрнүүлэх, эв найртай сэтгэлгээгээ нэмэгдүүлэх индэр болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэж хэллээ.

Энэ арга хэмжээг зохион байгуулах комиссын дээд зөвлөх, Японы экс ерөнхий сайд Фукуда Ясуо:

- Энэ арга хэмжээ нь Хятадын соёлтой танилцах томоохон үйл ажиллагаа төдийгүй Хятад иргэдийн аж амьдрал, тэдний бодол санааг ойлгох боломж юм. Япон, Хятад хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, “Хятад улсын баяр” арга хэмжээгээр боломж болгон Япон, Хятадын иргэдийн харилцаа солилцоонд түлхэц өгч, хоёр орны харилцаа сайжран хөгжихөд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хэлсэн юм.

- Соёл бол хоёр орны харилцааны бат бэх суурь, мөн хоёр орны иргэдийн найрсаг харилцааны үндэс суурь юм. Соёлын харилцаагаар дамжин хоёр орны иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, сэтгэл зүрхний хэлхээ холбоо тогтоож болох юм. Хятад улсын баяр арга хэмжээгээр боломж болгож, хоёр орны харилцаа улам сайжрахыг хүсэж байна. гэсэн байна.

Япон, Хятадын найрсаг харилцааны нийгэмлэгийн дарга, Японоос БНХАУ-д сууж байсан элчин сайд Нива Уитиро: - Хоёр орны иргэд нь Хятад, Японы харилцаа сайжрах түлхэц хүч юм. Иргэд хоорондоо ойр харилцан, солилцоо өрнүүлж, ойлголцлоо улам гүнзгийрүүлэхийг бид уриалж байна хэмээн онцолжээ.

“Улам олон Япон хүн Хятадад айлчлан, улам олон Хятад хүн Японд ирж, харилцан нөгөө талын улс орон, ард иргэдийн үнэн бодит байдалтай танилцаж, харилцаагаа гүнзгийрүүлэн, улмаар Хятад, Японы харилцааг ахиулах чухал түлхэц болохыг хүсэж байна гэж хэлэв.

Японд суугаа Хятадын элчин сайд Чэн Юнхуа:

- Өдгөө Хятад, Японы харилцаа сайжран хөгжих чухал үе шатандаа байна. Саяхан, хоёр орны удирдагчид G20-ын дээд хэмжээний уулзалтад энэ онд тохиосон Хятад, Японы дипломат харилцаа хэвийн болсны 45 жилийн ой, ирэх жил тохиох Хятад, Япон энх тайван, найрсгаар харилцах гэрээ байгуулсны 40 жилийн ойгоор боломж болгон, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн юм. “Хятад улсын баяр” арга хэмжээ нь Хятад, Японы харилцаа сайжрахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хэллээ.

“Хятад улсын баяр арга хэмжээ энэ зорилтыг биелүүлэхэд идэвхтэй, үүрэг гүйцэтгэж, хоёр орны нийгмийн давхаргын солилцоо, эерэг харилцааг үр ашигтай ахиулж, хоёр орны ард иргэдийн солилцоо хамтын ажиллагаанд ойлголцлоо нэмэгдүүлэн, харилцан итгэлцэж, найрамдлаа бэхжүүлэн, хоёр орны харилцаа сайн чиглэлээр хөгжихөд эерэг хувь нэмэр оруулахыг хүсэж байна. гэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл