solongonews
Белградад Хятад улсын тухай номын үзэсгэлэн яармаг болж байна
2016-06-17 16:08
Белградад Хятад улсын тухай номын үзэсгэлэн яармаг болж байна.

Сербийн нийслэл Белградад Хятадын төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Хятадын Гадаад хэлний ном хэвлэлийн газар, хэвлэлийн хороо, Сербийн Лагуна хэвлэлийн хорооны хамтран зохион байгуулсан Хятад улсын тухай номын үзэсгэлэн яармагийн нээлт 6-р сарын 16-нд боллоо.

Тус арга хэмжээгээр Хятадын улс төр, эдийн засаг, уран зохиол, соёл, хятад хэл сурах тухай номыг Белградын 6 номын дэлгүүрт зэрэг дэлгэн худалдана. Үүнд, гадаад хэлээр хэвлүүлсэн ном нийт 105 зүйл байгаа аж.

Хятадын Гадаад хэлний ном хэвлэлийн газрын орлогч дарга Лү Цайрүн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ: - Хятадын тухай номыг нэг сар дэлгэн үзүүлж, худалдах нь Сербийн уншигчдад Хятадыг танилцуулах сайхан боломж бөгөөд хоёр орны хэвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг ахиулна гэжээ.

Энэ үеэр гадаад хэлний номын хэвлэлийн хороо болон Сербийн Лагуна ном хэвлэлийн хороо хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл