
Найман муж орны “Эх хэл” нэрэмжит нэвтрүүлэгч хөтлөгч ба багш сурагчийн телевизийн шагналт тэмцээн энэ сарын 29-ний орой амжилттай өндөрлөв.
Энэ удаагийн тэмцээн 07-р сарын 30-наас эхлэн нэрээ бүртгүүлж, нэвтрүүлэгч, хөтлөгч, багш сурагчийн гурван бүлэг хувааж нэг сарын хугацаатай өрсөлдсөн байна.
Тус удаагийн үйл ажиллагаа нь Хятад улсын монгол хэлний төв авиаг тогтоосон 40 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны нэг бөгөөд Хятад улсын монгол хэлний төв авиаг өргөн хэрэглэх ажлыг дэмжихэд чухал ач холбогдолтой.
Найман муж орны “Эх хэл" нэрэмжит тэмцээнийг ӨМӨЗО-ы үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ы боловсролын тэнхим, Найман муж орны монгол хэл бичгийн ажлын газар, Өвөр Монголын радио телевиз хороо, Шилийнгол аймгийн захиргаанаас зохион байгуулсан байна.
