
Гирин мужийн Чэнтөү хоккейн баг 9 дүгээр сард ОХУ-д эхлэх Супер хоккейн лигийн тэмцээн буюу VHL-д оролцохоор 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд бэлтгэлээ хийж эхэллээ. Гирин мужийн Төү баг болон Хармөрөн мужийн Күньлүнь Хуншин баг тус төрлийн тэмцээнд оролцож байгаа анхны ээлжийн Хятад улсын мэргэжлийн хоккейн баг болно.


Хятад, Оросын хоёр тал хамтран үүсгэн байгуулсан дасгалжуулагчдын удирдлага дор Гирин хотын Чэнтөү баг хаалттай төвлөрсөн бэлтгэл дасгалаа хийсэн байна. Одоогийн байдлаар 27 тамирчны нэрсийн жагсаалтад Орос улсын 14 туслах, Украйн улсын нэг туслах, Финланд улсын нэг туслахыг багтааж байгаа аж. 9 дүгээр сараас эхлэн 5 сар үргэлжлэх тогтмол улирлын тэмцээнд тэд 26 баг тамирчидтай өрсөлдөх аж.

