solongonews
Ши Жиньпин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзав
2018-04-23 21:37
Өнөөдөр буюу 04-р сарын 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ: - Энэ оны 06-р сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын Чиндао дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьж байна. Түүнтэй хамт нөхөрлөлөө дурсан, Хятад-Оросын харилцааны хөгжлийн шинэ үеийг төлөвлөхийг хүсэж байна. Мөн Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн орны тэргүүн нарын хамт тус байгууллагын цаашдын хөгжлийг хэлэлцэх болно гэв.

Ши Жиньпин: - Хятад, Оросын харилцааны өндөр түвшин нь хоёр улсын үнэт зүйл юм. Өнөө үед Хятад, Оросын хамтын ажиллагааны стратегийн түншлэл нь хөгжлийн эерэг хурдацтай хэвээр байна. Хятад, Орос хоёр талын харилцааг хөгжүүлэхэд дээд зиндааны харилцааг тэргүүлэх үүрэг болгон үргэлжлүүлэн гүйцэтгэж, хоёр улсын тэргүүн нарын хамтын чухал ойлголтыг хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын  үйл хэрэгт бие биедээ дэмжлэг үзүүлэн, олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг хамтдаа хамгаалан, Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн орнууд, G20 зэрэг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Улс болгонтой хамт шинэ загварын олон улсын харилцааг бий болгон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын бүтцийг бий болгоно. Хоёр талын хүчин зүтгэлийн үр дүнд Хятад, Оросын харилцаа шинэ ололт амжилтаа үргэлжлүүлж, шинэ өндөр түвшинд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна.

С.В.Лавров Ерөнхийлөгч В.Путиний мэндчилгээг Ши Жиньпинд дэвшүүлж, Ерөнхийлөгч Путин Хятадад айлчилж, Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын Чиндао дээд хэмжээний уулзалтад оролцохыг хүсэж байна. ОХУ-аас Хятад, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, хоёр талын эл салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Орос улс нь Хятад улсын адил олон улсын эрх зүй, "НҮБ-ын дүрэм"-д хүндэтгэлтэй хандаж, хоёр тал олон талт хамтын ажиллагааны хүрээнд зохицуулалтыг бэхжүүлэхийг сайшааж байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл