solongonews
Хятад улсын хурдны замын ETC хэрэглэх хэмжээ 65.98 хувийг давлаа
2020-11-03 20:56
Хятад улсын хурдны замын ETC хэрэглэх хэмжээ 65.98 хувийг давж төлбөр хураах өртөөний түгжрэл намдлаа.

   Саяхан Зам харилцаа тээврийн яам 10-р сарын тогтмол хугацаат мэдээ нийтлэх хурал хуралдуулж, 2020 оны эхний гурван улирлын зам харилцаа тээврийн аж ахуйн ажиллагааны байдлыг танилцуулав. Зам харилцаа тээврийн яамны мэдээ мэдээний өгүүлэгч, төрийн бодлого судлах тасгийн эрхлэгч Ү Чүньгэн:

- 05-р сарын 06-ны өдөр бүх улсын хурдны замын төлбөр хурааж эхэлснээс хойш хурдны замын ажиллагаан нь тогтвортой бөгөөд журамтай болж, эхний үед тулгарч байсан асуудал нь бүтэмжтэй шийдвэрлэгджээ гэж хэлсэн байна.

Тэрээр мөн:

- Бүртгэлд үндэслэвэл 05- сарын 06-ны өдрөөс 10-р сарын 26-ны өдрийг хүртэл Хятад улсын хурдны замын өдөр дунджийн машин аялж байгаа хэмжээ 31.9675 саяд хүрч, адил хугацаанаас 5.39 хуваар нэмэгдсэн байна. Хурдны замын өдөр тутамд 500 метрээс дээш түгжирсэн төлбөр хураах өртөөний тоог өнгөрсөн оны адил хугацаатай харьцуулбал 62.29 хуваар буурчээ гэж хэллээ.

Энэ оны улсын баяр ба наймдугаар сарын тэргэл сарны баярын амралтын хугацаанд бүх улсын хурдны замын нэг өдөрт аялсан машины хамгийн өндөр хэмжээ 53.016 саяд хүрч, адил хугацаанаас 0.85 хуваар нэмэгдэв. Түгжирсэн төлбөр хураах өртөөний тоо адил хугацаанаас 54.9 хуваар буурсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл