Хятадын Олон улсын хэрэглээний анхны яармаг болж байна
2021-05-07 16:58
Хятадын Олон улсын хэрэглээний анхны яармаг болж байна.

Хятадын Олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний анхны яармаг 05-р сарын 06-ны өдөр Хайнань мужийн Хайкөү хотод нээлтээ хийжээ. Тус яармаг нь 05-р сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бол яармагийг БНХАУ-ын Худалдааны яам, Хайнань мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.

Яармаг 80 мянган метр квадрат талбайд Ази Номхон далайн бүсийн хамгийн том үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд амьдралын хэрэглээний бүс, үнэт эдлэлийн бүс зэрэг 6 хэсгээс бүрджээ.

Яармагт 70 гаруй улс орон, газар нутгийн 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ дэлгэн харуулж байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
