Тариан талбайд шууд нэвтрүүлгийн өрөөг байгуулж, нутгийн онцлогт бүтээгдэхүүнүүд нь "Интернетийн шилдэг бараа бүтээгдэхүүн" болж хувирсан байна; Internet of ThingsбувуIoT системийг ашигласнаар талбайн менежмент илүү "ухаалаг" болсон; дижитал ложистикийн платформоор дамжуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн бэхршээлтэй асуудлуудыг шийдсэн гэх зэргээр... Дижитал хөдөө тосгоны бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, дижитал технологи эзэмшсэн, интернет сэтгэлгээтэй залуус "шинэ тариаланчид" болж, хөдөө аж ахуйн салбарт хүчээ зориулж байна. Гар утас нь "Тариачдын шинэ хэрэгсэл" болж, бараа бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлгээр худалдаалах нь "Шинэ тариалангийн ажил" болов. Эдгээр нь хөдөө орон нутгийн сэргэн мандалтын шинэ дүр төрх юм.
Тариалангийн талбайд зах зээлийг нээнэ
"Нэг шөнийн шууд нэвтрүүлгээр гар хийцийн 400 мянган юанийн өртөг бүхүй дүүпүүний ээдэм зарав" - Хүнань мужийн Лөүди хотын Шиньхуа шяний "90-ээд онд төрсөн" хөдөөгийн охин Зэн Чинхуань өмнө нь ийм борлуулалтын амжилт гаргаж байжээ.
Богино хэмжээний видео платформ дээр энэхүү "Хүнань нутгийн" хөдөлмөрч охин бол 6 сая дагагчтай "Шянмэй Шиньбао" богино хэмжээний видео блогчин юм. Газар тариалангийн ажил хийх, зах дээр явах, тусгай бүтээгдэхүүн борлуулах зэргээр... Зэн Чинхуаний шууд нэвтрүүлгийн ачаар нутгийнх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд олон тооны шүтэн бишрэгчдийн дэмжлэгийг авчээ.
"Шянмэй Шинь бао" цахим худалдааны үлгэр жишээ суурин нь жижиг фермийн байшинд байрладаг. Сууринд, зураг авалтын хэсэг, онцлогт үйлдвэрлэлийн тусгай шууд нэвтрүүлгийн өрөөнүүд, агуулах, хөргөх, ложистикийн сав баглаа боодлын өргөө, олон чадавхит сургалтын өрөөнүүд байдаг. Одоо энд "нэг тосгон, нэг бүтээгдэхүүн, нэг хөтлөгч" боловсон хүчин хүмүүжүүлэн бэлтгэх төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ. Нэг сарын үнэ төлбөргүй сургалтаар тариаланчдыг "шинэ тариаланчдын"-ын баяжин чинээлэгжих замд хөтөлсөн байна. Шиньхуа шяньд одоогийн байдлаар 412 цахим худалдааны онлайн дэлгүүр, ядуурлаас ангижруулах 2885 дэлгүүр бий.
"Дижитал бизнесээр дамжуулан хөдөө аж ахуйг хөгжүүлэх" нь Шиньхуа шяний эдийн засгийн өсөлтийг хангах чухал хөдөлгүүр, хөдөө тосгоныг сэргээх чухал эхлэл, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах чухал хүч болсон юм.
Хөдөөг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжиж, цахим худалдаа, дижитал хөдөө аж ахуй эрчимтэй хөгжихийн хэрээр, "шинэ тариаланчид"-ын баг тариалангийн талбайд идэвхтэй ажиллаж байна. Тэд интернетийн хурц сэтгэлгээ, зах зээлд чиглэсэн алсын хараагаараа хөдөө аж ахуйн шинэ хэлбэрийг судалж, уламжлалт хөдөө аж ахуйн өөрчлөлтөд шинэ эрч хүч нэмж, тариаланчдыг удирдан чиглүүлэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих чухал хүч болсон байна.
Хөдөө орон нутагт суурилж бүтээн байгуулалтыг ахиулж байна
Өнөөгийн Хятадын хөдөө нутгийн өргөн орон зайд хийх зүйл их байна. Хөдөөгийн аж үйлдвэрийн шинэ хэлбэр, загвар байнга гарч ирж, хөдөө орон нутагт шинэ ажлын байр, нүүр царайг бий болгож, олон тооны "шинэ тариачид" хөдөө орон нутгийн хөгжлийн эрч хүчийг улам нэмэгдүүлэв.
Жэжян мужийн Чаншин шяний Люйшан шянгийн Хүян ухаалаг эргэлтийн аж үйлдвэрийн паркад "95 оноос хойш" төрсөн "дижитал хоньчин" залуу Ван Чэньчэнь хот дахь хонины тоо, тэжээл, чийгшил, температурыг зайнаас тандан судлах технологи ашиглан хянадаг байна. Энэ нь ухаалаг төхөөрөмжөөр "Хүн бүр 3000 хонийг хялбархан өсгөж чадна" гэдийг ёсыг харуулсан юм .
Хятад улсын Шинжянгийн Уйгар үндэстний өөртөө засах орны Вэйли шяньд "90-ээд онд төрсөн" Хүнань мужийн охин Мө Шяоюй болон түүний инженерүүдийн баг хэд хэдэн туршилт хийж, хөвөнгийн туршилтын талбайн 270 шахам усны гаралтын төхөөрөмжийг ухаалаг цахилгаан ус дамжуулах төхөөрөмж болгон хувиргаж, дэвшилтэт автомат бордоо усалгааны машинаар тоноглож, алсын зайнаас тогтсон цаг, тогтсон цэгийн удирдлагыг хэрэгжүүлсэн байна.
Хятад улсын үр тарианы томоохон шянь болох Хүнань мужийн Аньрэнь шяньд энэ оны хаврын хагалгааны үеэр "Нэг товшилтоор хөдөө аж ахуйн машин"-ын гар утасны апплетыг боловсруулсан байна, үүгээр хөдөө аж ахуйн машин механизмын нөөц, тариачдын эрэлт хэрэгцээний талаарх мэдээллийг нэгтгэж, хуваалцаж, ойролцоох онлайн захиалга хүлээн авах боломжийг бий болгов.
Том дата, 5G, хиймэл оюун ухаан, барааны интернет... Дижитал технологи нь "шинэ тариачид"-ийн зайлшгүй "шинэ фермийн хэрэгсэл" болжээ. Үүний цаана хөдөө орон нутагт мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байна. Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвийн статистик тоо баримтаас үзвэл, 2021 оны эцэс гэхэд Хятадын одоо байгаа засаг захиргааны тосгон "тосгон бүр интэрнетэд холбогдох боломжтой" болж, хөдөө тосгоны интернетийн хэрэглээний түвшин 57.6 хувьд хүрч, хөдөө тосгоны сүлжээ хэрэглэгчдийн тоо 284 саяд хүрсэн байна.
Худалдааны яамны судалгаан хүрээлэнгийн Цахим худалдааны судалгааны дэд судлаач Хун Юн энэ сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:
-Дижитал тосгонд одоогийн байдлаар инноваци, бизнес эрхлэх уур амьсгал хүчтэй байна. "Шинэ тариачин" нь цахим худалдааны шууд нэвтрүүлэг гэх мэт загваруудыг идэвхтэй ашиглаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүс нутгийн брэндийг бий болгох, хөдөө тосгоны сэргэн мандалт, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулан дэмжсэн байна.
"Шинэ тариачид" хөдөө орон нутагт суурилж, өөрсдийн мэргэжлийн ур чадвар, "Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачин" бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгож эзэмшсэнээрээ шинэ хэлбэрийн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, тариачдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тариачдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн мөн шинэ санаа, шинэ ажлын хэлбэр, шинэ загвар, шинэ технологийг хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжилтэй хослуулах нь уламжлалт хөдөөгийн эдийн засгийг шинэчлэн сайжруулахад тус дөхөм үзүүлэхээс гадна, үзэсгэлэнтэй, амьдрахад тохиромжтой шинэ хөдөө орон нутгийг бүтээн байгуулахад тусалж, хөдөөгийн засаглалын түвшинг дээшлүүлэхийг ахиулна" гэж Үши дижитал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ү Чи хэлэв.
"Шинэ тариаланчдын" практик бэрхшээлийг шийдвэрлэв
Хэдэн жилийн өмнө "80-аад онд төрсөн" Шандүн нутгийн залуу Ү Жэн Шанхай хотоос Имэн хуучин хувьсгалын бүс нутагт буцаж, хуучин нутгийн онцлог болох лаазалсан шар тоорыг цахим худалдаагаар зарах талаар судалжээ. Ү Жэнг бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн орон нутгийн засаг захиргаа түүнийг төрөлх нутагтаа буцаж бизнес эрхлэхэд нь зориулж 80 мянган юанийн тусламж үзүүлж, мөн түүнийг цахим худалдааны чиглэлийн сургалтанд үнэ төлбөргүй оролцуулав, Ингэснээр тэрээр цахим худалдааны үйл ажиллагааны талаарх мэдлэг туршилгыг илүү сайн эзэмшив. Өнгөрсөн жил Ү Жэн компанийн онлайн борлуулалт 20 сая юанийг давсан байна. Өнөөг хүртэл Шаньдүнгийн муж, хот, шяний гурван түвшинд ерөнхийдөө сайн залуучуудын холбоо байгуулагдаж, нийтдээ 3 тэрбум 150 сая юанийн "Хөдөөгийн сайн залуучуудын зээл" олгож, олон тооны залуучуудыг хөдөө орон нутгийн сэргэн мандалтын их үйлсэд хувь нэмэр оруулахыг ахиулсан байна.
2021 оны 2-р сард ХКН-ын Төв Хорооны албан тэнхим, Төрийн Зөвлөлийн Ерөнхий Газраас "Хөдөө тосгоны боловсон хүчийг сэргээн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай санал"-ийг нийтлэв. Уг санал дүгнэлтэд, 2025 он гэхэд системийн бүтэц, бодлогын тогтолцоог бүрдүүлж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бүх салбарын боловсон хүчний цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, чанарыг тогтвортой дээшлүүлж, бүтэц зохион байгуулалтыг тасралтгүй сайжруулж, төрөл бүрийн боловсон хүчний хөдөө орон нутгийг дэмжиж үйлчлэх хэв маягийг үндсэндээ бүрдүүлж, хөдөө орон нутгийн боловсон хүчин хөдөөг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх үндсэн хэрэгцээ шаардлагыг эхний алхамд хангасан байх гэрэгтэй гэж дурдажээ.
Энэ оны 02-р сард "ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн 2022 онд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх гол ажлыг ахиулж, сайтар хэрэгжүүлэх тухай санал бодол"-д дижитал тосгоны бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй ахиулж, ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулж, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн техник, машин механиүмын уялдаа холбоог ахиулан дэмжих шаардлагатай, мөн тариаланчдын дижитал технологийн боловсрол, ур чадварын сургалтыг чангатгах хэрэгэйт гэж тодорхой заасан байна.
Хөдөө орон нутагт боловсон хүчийг хэрхэн бэлтгэн төлөвшүүлж, авч үлдэх вэ? "Төвөөс эхлээд орон нутгийн засаг захиргаа хүртэл бүх шатны засгийн газар хөдөөгийн шинэ төрлийн боловсон хүчийг бэлтгэн төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон ашигтай бодлого гаргав. Дараагийн алхамдаа "шинэ тариачин"-ийн хөдөө орон нутагт суурьшихад тулгарч буй бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд дараахь ажлуудыг хийх ёстой: Хөдөөг сэргээн хөгжүүлэх стратегийг үргэлжлүүлэн эрчимтэй ахиулж, хөдөөгийн амьдрах орчныг сайжруулж, бизнес эрхлэлтийг дэмжих зорилтот бодлого тогтоон боловсруулж, хөдөө орон нутгийн цахим худалдааны компаниудад тулгарсан "Санхүүжилтийн хүндрэл"-ийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Илүү олон сургалтын дэмжлэг үзүүлж, мэргэжилтнүүдийн хөдөө орон нутагт хүрч сургалт явуулах, онлайн шууд нэвтрүүлгээр сургалт явуулах зэрэг арга замаар "Шинэ тариаланчдад" интернет маркетин, хөдөө аж ахуйн тариалалтын ур чадвар зэрэг мэргэжлийн мэдлэгийг хялбаран олж хүртэх боломжийг бий болгох хэрэгтэй” гэж Хун Юн хэлэв.
Ү Чигийн үзэж буйгаар:
- "Шинэ тариаланчдыг" авч үлдэх гэвэл, тэдэнд илүү сайн бизнесийн орчныг бүрдүүлж, тэд нарт авъяас чадвараа бадруулах боломжоор хангах хэрэгтэй, Тухайлбал, дээд түвшний төлөвлөлтийг чангатгаж, төсөв, татварын хөнгөлөлт, санхүүжилтийн баталгаа, газар ашиглалт, орон сууц, мэргэжлийн эрхийн үнэлгээ зэрэг талаар төрөлх нутагтаа ирж бизнес эрхлэх, хөдөө орон нутгийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэгийг цаашид эрчимжүүлэх ёстой, мөн үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж зэрэг дэмжих бодлогоо сайжруулж, "шинэ тариаланчид"-ийн санааг зовоосон асуудлыг шийдэх ёстой, мөн хөдөө орон нутгийн албан ажилтан, боловсон хүчний эгнээний тэргүүлэх үүргийг бадруулан хөгжүүлж, төрөл бүрийн сургалтын платформ, холбогдох тусламж, тогтмол сургалт, кейстэй танилцах зэргээр "шинэ тариаланчид"-д зориулсан мэргэжлийн боловсрол, эрдмийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх ёстой, түүнчлэн, хөдөө орон нутгийн суурь үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цаашид эрчимжүүлж, хөдөөгийн засаглалын орчин үеийн шинэчлэлийн түвшинг дээшлүүлж, хөдөө орон нутгийн олон нийтийн үйлчилгээний чадавхийн бүтээн байгуулалт ба хот хөдөөгийн олон нийтийн үйлчилгээний тэгш тэнцвэртэй хөгжлийг ахиулж, сайн сайхан экологийн орчин ба амьдрах орчинг бий болгох шаардлагатай байна.
