ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 1-р сарын 17-ны өдөр Ломе хотноо Того улсын Гадаад хэргийн сайд Сиссэтэй уулзав.
Сиссэ хэлэхдээ, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И олон мянган км-ийн алсаас дахин айлчилхаар хүрэлцэн ирсэнд нь баярлан угтаж байна. Хятадын Гадаад харилцааны сайдын айлчлал онцгой ач холбогдолтой юм. Того үргэлж Хятадын талд бат зогсож, нэг Хятадын зарчмыг баримталж, эрх мэдэл, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад Хятадыг дэмжих болно гэдгийг дахин онцлон хэлмээр байна. Того, Хятадын нөхөрлөл нь урт удаан түүхтэй, үр өгөөжтэй бодит хамтын ажиллагаа юм гэв. Тэрээр Хятад улс Тогогийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны, хүчтэй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Ван И хэлэхдээ, Того улсын Гадаад хэргийн сайд танд дахин талархал илэрхийлье. Өчигдөр орой нисэх онгоцны буудал руу тусгай очиж биднийг халуун дотноор угтан авсан, бидэнтэй уулзсан даруйдаа нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь Того улсын Засгийн газар болон ард түмний Хятад руу хандах найрсаг сэтгэл, Хятад, Того орнуудын харилцан дэмжлэгийн чин сэтгэлийн түншлэлийн байдлыг бүрэн харуулж байна. Хятад, Того хоёр удаан хугацааны туршид эрх тэгш хандаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны загварыг бий болгож, мөн Хятад, Африкийн эв нэгдэл, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон юм. Хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад-Того улсын харилцаа тогтвортой хөгжлийн эрч хүч, үр өгөөжтэй бодит хамтын ажиллагааны эрч хүчийг хадгалж, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирч байна. Хятад улс Того улстай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж, Того улсын хөгжлийг нь түргэтгэж, орчин үеийн шинэчлэл рүү хамтдаа тэмүүлэхэд нь туслахад бэлэн байна гэв.
