546 метр өндөр аялал жуулчлалын танхим ашиглалтад орлоо
2017-04-27 16:28
Шанхай хотын зам заагч шинэ барилга

Хятадын хамгийн өндөр барилга болох “Шанхай хотын төв”-ийн 118 давхрын “Шанхай хотын оргил” хэмээгдсэн аялал жуулчлалын танхим 4 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад орсон байна.

Уг танхим 546 метр өндөрт байрлах бөгөөд Шанхай хотыг бүрэн олж харах боломжтой аж.

“Шанхай хотын төв” барилга 632 метр өндөр бөгөөд дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт ордог байна. Тодруулбал 828 метр өндөр болох Дубайн “Burj Khalifa” барилгын дараа ордог болно.




Зохиогч: ЛИ ЖЯЖЯ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
