solongonews
Коронавирусний судалгаа чухал ахиц гаргав
2020-06-25 19:46
Коронавирусний судалгаа чухал ахиц гаргав.

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний эсрэг биетийн судалгаанд томоохон ахиц гаргалаа. Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич, Цэргийн анагаахын шинжлэх ухааны академийн судлаач Чен Вэйгээр ахлуулсан баг баяжуулалтын уургийн N-терминал домэйнд чиглэсэн анхны өндөр үр дүнтэй саармагжуулагч моноклональ эсрэг биетийг олжээ.

Бээжингийн цагаар 06-р сарын 22-ны 22:00 цагт олон улсын шилдэг эрдэм шинжилгээний "Шинжлэх ухаан" сэтгүүл судалгааны үр дүнг онлайнаар нийтлэв. Чен Вэйгийн багынхан боловсруулсан аденовирусын векторын рекомбинант вакциныг дэлхийд анх удаа II шатны клиник туршилтад оруулсны дараа гарсан дэлхийн шинжлэх ухааны судалгааны бас нэгэн чухал амжилт нь энэ юм.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл