Өвөр Монголын 4 ам хүнсний аж ахуйн нэгжийн 7 төрлийн бүтээгдэхүүн 2020 оны “Улсын сайн чанарын ам хүнс”-ний нэрсэд жагсаагдав гэж Өвөр Монголын Үр тариа, материалын нөөцийн товчооноос мэдээлсэн байна.
Энэ удаагийн бүртгэлд Өвөр Монголын Хэн Фэн группын Гурил, будааны компани, Бугатын Хун Жи гурилын компани, Бугатын Жинь Лү хүнсний тосны компани, Өвөр Монголын Лао Хахэ үр тариа, тосны аж үйлдвэрийн компаний бүтээгдэхүүн сонгогдсон байна.
Өвөр Монгол бол үр тарианы үйлдвэрлэлийн томоохон газар орон бөгөөд брэндийн стратегийг хэрэгжүүлсэн нь нөөцийн давуу талыг аж үйлдвэр, эдийн засгийн давуу тал болгон хувиргаж, өндөр чанарын хөгжилд хүрэх, үр тарианы хүчирхэг аж үйлдвэрийг бий болгосон орон юм. Өвөр Монголын үр тариа, хүнсний тосны брэндээ сайжруулахын тулд “Өвөр Монголын сайн чанарын ам хүнс ”Бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулж, 15 аж ахуйн нэгжийн 45 бүтээгдэхүүнийг сонгож шалгаруулалтад оролцуулсан байна.
