solongonews
ДЭМБ цар тахлын улмаас дэлхий нийт 10 их наяд ам.долларын алдагдал гарна гэж тооцоолжээ
2021-05-14 10:35
ДЭМБ цар тахлын улмаас дэлхий нийт 10 их наяд ам.долларын алдагдал гарна гэж тооцоолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бие даасан баг энэ сарын 12-ны өдөр хамгийн шинэ тайланг нийтлэв. Тайланд 2021 оны эцэс гэхэд цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд 10 их наяд ам.долларын алдагдал гарах магадлалтай байна. 2020 онд дэлхий даяар дор хаяж 17000 эмнэлгийн ажилтан цар тахлын улмаас нас барсан. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд дэлхийн хэмжээнд дор хаяж 150 сая хүн халдвар авч, 3 сая гаруй хүн амь насаа алдсан гэж тэмдэглэжээ. Уг тайланд мөн вакцины шударга хуваарилалтыг дэмжиж, дараагийн хямралыг даван туулахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөсөн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл