solongonews
Гаднын хөрөнгө оруулалт 987 тэрбум юаньд хүрэв
2023-11-21 16:24
Хятадын Худалдааны яамны сүүлийн статистикээс харвал эхний 10 сард Хятадад гаднын хөрөнгө оруулалттай 41947 шинэ компани байгуулагджээ

        Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 32.1 хувиар нэмэгдсэн тоо юм. Тайлант хугацаа болох эхний 10 сард 987.01 тэрбум юанийн гадаадын хөрөнгө ашигласан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 9.4 хувиар буурчээ.

        Салбараар задалж үзвэл үйлдвэрлэлийн салбарт ашигласан гаднын хөрөнгө 283.44 тэрбум юань болсон нь 1.9 хувиар өссөн дүн болжээ. Үүнээс дэвшилтэт технологийн салбарт бодитой ашигласан хэмжээ 9.5 хувиар нэмэгдэв. Эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн салбарт 34.6 хувь, электрон болон мэдээллийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлд 14.8 хувиар гаднын хөрөнгө оруулалт өсжээ. Үйлчилгээний салбар гадаадын 672.1 тэрбум юанийн хөрөнгө бодитой ашигласан бөгөөд 15.9 хувиар багасжээ. Барилгын салбарт ашигласан гаднын хөрөнгө 30 хувь, судалгаа болон дизайн үйлчилгээний салбарт ашигласан хэмжээ 15.9 хувиар нэмэгдсэн байна.

        Гаднын хөрөнгө оруулалтыг үүсвэрээр нь эрэмбэлбэл Канад 110.3 хувь, Их Британи 94.6 хувь, Франц 90 хувь, Швейцар 66.1 хувь, Нидерланд 33 хувийн хөрөнгийг Хятадын зах зээлд оруулжээ. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл