solongonews
Өвөр Монголын Одон Телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн суваг нээгдлээ
2017-06-20 16:20
Өвөр Монголын Одон Телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн суваг нээгдлээ.

Өвөр Монголын Rадио Tелевизийн “Нахиа” нэвтрүүлгийн нээлтийн ёслол Өвөр Монголын Rадио Tелевиз дээр боллоо.

Нээлтийн үеэр ӨМӨЗО-ны УТЗЗ-ний дарга Рэнь Яапин, ӨМӨЗО-ны ХКН-ын байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Бай Юйган нар оролцов.

Энэ онд ӨМӨЗО-ны ХКН, Засгийн газар шинэ үеийн хөгжил дэвшилд зохицуулан Монгол Радио Телевизийн ирээдүйг зурж, “Нахиа” сувгийг нээсэн байна. Өвөр Монголын Радио Телевизийн энэхүү суваг нь долоо хоногийн даваа, ням гарагуудад хүүхэд багачуудад хүрэх юм. Үзэгчийн хувьд бага насны хүүхэд, бага анги, дунд ангийн хүүхэд багачуудад зориулан нэвтрүүлгээ бэлтгэж байгаа аж. Нэвтрүүлгийн агуулгын хувьд боловсрол, ой билгийг нээх, шинжлэх ухаан түгээх, урлаг соёл, хүүхэлдэй кино, хүүхдийн жүжиг зэргийг хамарснаараа онцлог. Цагийн хуваарийн хувьд өдөрт 8 цаг нэвтрүүлэх ба “Хүүхэлдэй ертөнц”, “Миний картон”, “Радио театр”, “Цэнгэлийн ордон”, “Нар сар од”, “Солонгон эгшиг”, “Найман зүгт нартай” зэрэг нэвтрүүлэг ба ухуулгын бичлэг байна.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа энэ онд хүүхэд багачууд нандин бэлэг тослоо.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Өвөр Монголын багачуудын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл