solongonews
ХКН-ын хороо (ХКН-ын удирдах баг)-ны удирдах багийн гишүүд хамтын удирдлагын дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
2016-12-19 16:03
ХКН-ын хороо (ХКН-ын удирдах баг)-ны удирдах багийн гишүүд хамтын удирдлагын дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хамтын удирдах дүрмийг хэрэгжүүлэхэд ХКН-ын хороо (ХКН-ын удирдах баг)-ны удирдах багийн бүрэлдэхүүн бүгд чухал хариуцлага хүлээнэ. “Шинэ нөхцөл байдалд ХКН-ын дотоодын улс төрийн амьдралын тухай стандартууд”-д: “Удирдах багийн бүрэлдэхүүн эрхбиш бүх талын үзэл, хариуцлагат ухамсраа дээшлүүлж, ажлын тухай саналаа бүрэн илтгэх хэрэгтэй. Шийдвэрт бодлогыг тогтоосны дараа сайтар хэрэгжүүлж, хамтын тогтоолыг зөрчиж болохгүй. Дур зоргоороо хийж болохгүй. Олон нийтийн өмнө ярихгүй, далдуур дураараа ярих буюу хурал дээр ярихгүйгээр хурлын дараа дураараа ярих, эсвэл нүдний өмнө нь нэг янз, араар хойгуур нь бас нэг янз байх зэрэг буруу үйл ажиллагааг эрс эсэргүүцэх хэрэгтэй”, “Удирдах багийн бүрэлдэхүүн ХКН-ын зохион байгуулалтын тогтоолыг эрс хэрэгжүүлэх хэрэгтэй. Адил бус саналаа үргэлжлүүлэн баримтлах буюу дээд нэг шатны ХКН-ын зохион байгуулалтад дурдаж болно. Гэвч дээд шат буюу тус шатны ХКН-ын зохион байгуулалт тогтоолоо өөрчлөхөөс өмнө буюу тогтоолыг хэрэгжүүлбэл тэр дор нь хүнд ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй зэрэг тулгам байдлаас гадна, эрхбиш нөхцөл шалтгаангүйгээр нэгэнт тогтоосон тогтоолыг эрс хэрэгжүүлэх хэрэгтэй”. “Удирдлага ухамсраараа зохион байгуулалтын төлөвлөлтийг дагаж, хэн ч гэсэн зохион байгуулалттай үнэ ханш хаялцаж, зохион байгуулалтын төлөвлөлтийг дагахгүй байж болохгүй. Удирдлага өөрөө удирдаж байгаа ажил, өөрөө эрхэлж байгаа цар хүрээ болон орон нутгийг ‘хувийн харьяат газар’ болгож болохгүй, ганцаараа эзэн мэдэж болохгүй” гэсэн байдаг.

Эдгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд ХКН-ын хороо (ХКН-ын удирдах баг)-ны удирдах багийн бүрэлдэхүүн дараах хэдэн талыг гол болгож сайтар эзэмших хэрэгтэй.

Нэг. Бүх зүйлд голыг баримтлах хэрэгтэй. Хамтын удирдах дүрэм ёсоор багийн бүрэлдэхүүний хариуцлага бол хамтдаа шинжлэх унаанчаар шийдвэрт бодлого тогтоохоор хичээх бөгөөд хамтдаа тогтоосон шийдвэрт бодлогыг бүтэмжтэй хэрэгжүүлэхийг батлахад байна. Багийн бүрэлдэхүүн бүгд ухамсраараа их талыг чухалчилж, цаг ямагт өөрийн биеэ хамтын удирдах багийн нэгэн гишүүн хэмээн санаж, санаачилгаараа өөрийн удирдаж байгаа ажлаа бүх талын ажилд оруулж бодох хэрэгтэй.

Хоёр. Шийдвэрт бодлого тогтооход оролцох эрхийг нарийн хянамгай хэрэгжүүлэх хэрэгтэй. Удирдах багийн бүрэлдэхүүн бүгд өөрийн үнэн санаагаа бүрэн илтгэх хэрэгтэй. Хувийн үзлээ зоригтойгоор илэрхийлж, хамтын шийдвэрт бодлогод оюун ухаанаа хандивлах хэрэгтэй.

Гурав. Хамтын шийдвэрт бодлогыг эрс хэрэгжүүлэх хэрэгтэй. Шийдвэрт бодлого тогтоосны зорилго нь хэрэгжүүлэхийн төлөө юм. Хэрэгжүүлэхгүй шийдвэрт бодлого бол утгагүй юм.

Дөрөв. Хамтын удирдах дүрмийн эрх сүрийг хамтдаа сахин хамгаалах хэрэгтэй. “Стандарт”-д тогтоосон мэтээр: “ХКН-ын ажил ба ажиллагаанд зохион байгуулалтын нэрээр оролцох шаардлагатай үед хувь хүний нэрээр оролцож болохгүй. Зохион байгуулалтад тушааж судлах хэрэгтэй нь хувь хүн дураараа саналаа илэрхийлж болохгүй, хувь хүний зорилгоор ХКН-ын зохион байгуулалтын зорилгыг орлох, хувь хүний шийдвэрээр ХКН-ын зохион байгуулалтын шийдвэрийг орлохыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл