Энэ бол Хятадын маш чухал ач холбогдолтой анхны сансрын лаборатори бөгөөд сансрын орон зайн шинжлэх ухаан болон хэрэглээний техникийн 14 төрлийн төслийг өрнүүлж, Хятад улсын нисгэгчтэй сансрын аяллын түүхэнд хоёр дахь удаа гүйцэтгэж буй хэрэглээний төслөөр хамгийн олон хөөргөлт юм. "Тянь Гүн 2" сансрын лабораторийг хөөргөсний дараа тойрог замд туршилт хийх, бие даасан үйл ажиллагаа явуулах хэв загварыг бүрдүүлж, "Шэньжөү 11" нисгэгчтэй сансрын хөлөгтэй холбох бэлтгэл ажлуудыг хийх юм байна.

Хятадын нисгэгчтэй сансар судлалын газрын хэвлэлийн төлөөлөгч Ү Пин:
- "Тянь Гүн 2" сансрын лабораторийг хөөргөж байгаа нь сансрын орон зайд лабораторийн үе шатны чанартай бүх үүргээ биелүүлэх зангилаа үед орж, Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн үйлс үргэлжлэн хөгжихөд маш чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.

"Тянь Гүн 2" сансрын лабораторийг хөөргөж байгаа нь "Шэньжөү 11" нисгэгчтэй сансрын хөлөгтэй холбож, нисгэгчийг хэсэг хугацаанд ажиллаж амьдрах нөхцөлөөр хангахаар барахгүй дараа нь удаан хугацаанд нисэгчид ажиллаж, амьдрах, эрүүл мэндийн баталгааны холбогдох техникт хяналт шалгалт хийх зорилготой.
