Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 27-ны орой Ардын их хурлын ордонд Зүүн Азийн 16 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцов. АСЕАН-ны орнуудын удирдагчид хийгээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн нар хуралд оролцов. Брунейн султан Хассанал хурлыг даргалжээ. Хурал видео хэлбэрээр явагдсан байна.
Ли Кэчян:
- Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалт ямагт өөрийн байр сууриа баримтлан, бүс нутгийн хамтын ажиллагааны зөв чиглэлийг барьж, улс төр аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон эдийн засаг нийгмийн хөгжлийг тэнцвэртэй ахиулсаар ирсэн. Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх нь олон улсын харилцааны үндсэн зарчим, мөн Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтын чухал удирдамж зарчим юм. Талууд харилцан хүндэтгэж, эв нэгтэй хамтран ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээхэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, бүс нутагийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил дэвшлийг ахиулах хэрэгтэй юм гэж хэлэв.
Хурлаар “Тогтвортой сэргэлтийн тухай мэдэгдэл”, “Сэтгэцийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны тухай удирагчдын мэдэгдэл” болон “Аялал жуулчлалыг сэргээхээр дамжин эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тухай удирдагчдын мэдэгдэл” зэрэг үр бүтэмжийн баримт бичгийг баталсан байна.
