solongonews
Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийд тэргүүлж байна
2021-08-05 21:40
Хоёр хоног үргэлжилсэн 2021 бүх дэлхийн дижитал эдийн засгийн бага хурал 2-нд Бээжинд эхлэв.

 

   Хоёр хоног үргэлжилсэн 2021 дэлхий нийтийн дижитал эдийн засгийн бага хурал 02-нд Бээжинд эхлэв. Тус бага хурлаас сурвалжлагчийн мэдээлснээр Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийд тэргүүлж байна. Ирээдүйд дижитал эдийн засгийн хөгжил маш нээлттэй, нэн өргөн дэлгэр өрнөх юм байна.

Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны судалгааны хүрээлэн 02-нд дээрх бага хурлын гол форум дээр нийтэлсэн “Дэлхий нийтийн дижитал эдийн засгийн цагаан ном”-д харуулснаар дижитал хөгжил нь нэгэнт шинэ аж үйлдвэрийн хувьсгалын гол онцлог болон гол чиглэл болж, дэлхийн дижитал үйл явц улам түргэссэн байна. Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн захирал Юй Шяохүй:

- Дижитал эдийн засаг нь дэлхийн олон оронд хөгжлийн хөдөлгөгч хүчин авчирсан байна гэж тэмдэглэлээ.

Тэрээр:

- Дээрх цагаан номд 47 орны иймэрхүү дээжийг оруулж, таван тивын гол гол төлөөлөх чанартай орнууд багтсан байна. Ноднин дээрх 47 орны дижитал эдийн засгийн бүх нэмүү өртөг өнгөрсний мөн үеэс бараг 3 хувиар өссөн. Тэгвэл мөн адил хугацаанд дээрх 47 орны ДНБ-ний өсөлт 2.8 хувиар буурав. Ингээд дижитал эдийн засаг нь ерөнхий эдийн засгийн хөгжилд бараг 6 нэгжийн өсөлтийн хурд нэмсэн байна гэж хэллээ.

    Юй Шяохүй цааш үргэлжлүүлэн:

- Америкийн дижитал эдийн засгийн цар хэмжээ дэлхийд хамгийн их, харин Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийд тэргүүлж байна. Улс орнуудын хувьд Америкийн дижитал эдийн засгийн цар хэмжээ дэлхийд үргэлжлэн тэргүүлж, Хятадынх 5 триллион 400 тэрбум ам долларт хүрч, дэлхий дахинд хоёрдугаарт жагсаж байна. Өсөлтийн хурдын хувьд Хятадын дижитал эдийн засгийн өсөлтийн хурд бараг 9.6 хувьд хүрч, дэлхийд тэргүүлсээр байна. Иймээс Хятад улс дижитал эдийн засгийн цар хэмжээгээрээ дэлхийд 2-рт орсны үндсэн дээр дэлхий дахинд хамгийн хурдтай өсөлтийн хурдыг баталснаар Хятадын эдийн засгийн хөгжлийн явц дахь дижитал технологийн идэвх хүч болон хөдөлгөгч хүчийг тусган харуулж чадсан байна гэж хэллээ.

   Чинхуа Их Сургуулийн олон нийтийн менежментийн дээд сургуулийн захирал Жян Шяожюань:

- “13-р таван жил”-ийн хугацаатай харьцуулахад Хятадын “14-р таван жил”-ийн хугацаан дахь дижитал эдийн засгийн хөгжил нэн нээлттэй, маш өргөн дэлгэр өрнөх болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Тэрээр:

- ’13-р таван жил’-ийн хугацаанд Хятадын дижитал эдийн засаг голдуу өндөр түвшний хэрэглээнд түшиглэн хөгжиж байв. Хятад улс интернэт хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд түрүүлдэг. Тэгэхээр Хятад улс өөрийн орон нутгийн хөгжилдөө түшиглэн дэлхийн хамгийн том платформ компанийг бий болгож чадна. ’14-р таван жил’-ийн хугацаанд Хятадын дээд түвшний үйлдвэрлэл дорвитой хөгжсөнөөр дэлхийн нэлээд хүчирхэг холбох чадавх, өрсөлдөх хүчинд түшиглэж, нэн их даяарчлал, маш нээлттэй байдал шаардагдах болно гэж хэллээ.

Жян Шяожюань:

- Дижитал салбар бол гүнзгий даяарчилсан салбар юм. Нээлттэй эх сурвалж зэрэг арга хэлбэр хөгжсөнөөр, дижитал технологийн хөгжил ч даяарчлалыг идэвхтэй хөгжүүлэн гол урсгал болгон өөрчлөх болно гэж тэмдэглэсэн байна.

Тэрээр:

- Даяарчлалыг судлан бүтээх, төлөвлөх, үйлдвэрлэх, үйлчлэх болон олон нийтийн бүтээгдэхүүнийг даяарчлах гэх зэрэгээр бүгд хурдтай урагш ахисаар байна. Хоёроос дээш орон тусгай ашгийн эрхийг хамтдаа бүртгүүлж, ашиг орлогоо хамтдаа хуваалцах маягийн дэлхийн хамтын бүтээлийн технологи нэгэнт гол урсгал болсон байна гэж хэллээ. 

    Эх сурвалжийн мэдээлснээр 2021 дэлхийн дижитал эдийн засгийн бага хурал “Инновациар өгөгдлийн хөгжлийг удирдуулж, дэлхийн дижитал эдийн засгийн жишиг хотыг байгуулна” гэсэн уриан дор болов. Бага хурал нь гол форум, дижитал эдийн засгийн туршлагын долоо хоног, дэлхийн дижитал эдийн засгийн инновацийн өрсөлдөөн зэргээс бүрдэж, дижитал эдийн засагт хүрэх шинэ замууд, дижитал технологийн шинэ онолууд, тоон засаглалын шинэ дүрэм зэргийг судлан хэлэлцэж, дэлхийн дижитал салбарын дүрэм стандартыг төгөлдөржүүлэхэд туслах зорилготой юм байна. 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл