solongonews
”Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санамж бичигт гарын үзэг зурав
2018-09-07 20:29
”Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санамж бичигт гарын үзэг зурав.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Шя Чин энэ сарын 07-ны өдөр: - Хятад, Африкийн 37 орон, Африкийн холбоотой “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах Засгийн газрын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн уулзалтын 53 орны 37 оронтой санамж бичигт гарын үзэг зурсан гэжээ.  

Шя Чин: - Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн уулзалтын үеэр БНХАУ Африкийн 28 орон болон Африкийн холбоотой, тус чуулганаас өмнө 9 оронтой санамж бичигт гарын үзэг зурсан гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр Хятад улс өнөөг хүртэл 105 оронтой “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны 123 бичиг баримтад гарын үзэг зурсан нь Ази, Африк, Европ, Латин Америк, Номхон далайн орнуудыг хамарчээ. Мөн олон улсын 29 байгууллагатай хамтын ажиллагааны 26 бичиг баримтад гарын үзэг зурсан байна.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл