solongonews
Ханиад томуу ”Ковид-19” нэгэн зэрэг дэгдэхээс болгоомжлоорой
2021-11-05 10:02
Ханиад томуу, ”Ковид-19” нэгэн зэрэг дэгдэхээс болгоомжлоорой.

Хятад улсын саяхан гаргасан тоо баримтаас харахад  2021 оны томуу томуу төст халдварын тохиолдол нь "Ковид-19"-ийн цар тахлын өмнөхөөс цөөн байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч улирлын чанартай томуу томуу төст халдвар нь 2020 оны эхнээс огцом буурсаар байгаа юм.

“Ковид-19"-д чиглүүлсэн NPIs  (non-pharmaceutical interventions, NPIs)нь санамсаргүй эерэг үүрэг гүйцэтгэсэн” гэж Хятадын Шинжлэх ухааны академийн академич бөгөөд Хятадын Халдварт өвчин судлалын төвийн дарга Гао Фү ярьж байлаа. NPIs гэдэг нь "Ковид-19"-д чиглүүлэн авч хэрэгжүүлсэн эм бэлдмэлийн бус арга хэмжээнүүдийг хэлж байгаа юм. Үүнд амны хаалтаа зүүх, зайгаа барих, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах, олны цуглааныг цуцлах, олон нийтийн газрыг түр хааж, танхимын хичээлийг зогсоон, аялал жуулчлалыг хориглон, гэртээ байхыг зөвлөх зэрэг арга хэмжээ бий.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2019-2020 оны үеэр Хятад, Америк зэрэг олон оронд томуу томуу төст өвчний халдвар тодорхой хэмжээнд буурсан бөгөөд 2020-2021 онд мөн ийм хандлагатай байна. Жишээ нь B/Yamagata томууны халдварын тохиолдол 2020 оны 04-р сараас 2021 оны 08-р сар хүртэл бүртгэгдээгүй, бараг ор сураггүй болсон төлөвтэй байна.
Томуу томуу төст өвчин их хэмжээгээр дэгдэхгүй буйн гол шалтгаан нь "Ковид-19"-өөс урьдчилан сэргийлж хянах арга хэмжээ түгээсэнтэй холбоотой юм. Томуу болон "Ковид-19" нь төстэй байдаг. Хятадын томуу томуу төст өвчний судлаач Лю Жюнь хэлэхдээ, “Энэ хоёр өвчин амьсгалын замаар халдварладаг өвөрмөц шинжтэй.  Ижил талыг нь тодруулбал:

Нэг. Халдвар авсан тохиолдлын өвчний шинж тэмдэг нь олон янз байдалтай, ялангуяа бүгд нуугдмал үе, өвчний шинж тэмдэггүй юм уу хөнгөвтөр байдалтай учраас халдвар авсан тохиолдлыг оношлох, цар тахлыг хяналтдаа авахад хүндрэлтэй байдаг.

Хоёр. Вирус нь мотацид орох юм уу омог нь дахин бүтээгдээд халдварлан дэгдэх чанар нь нэмэгдэж, дархлааг дайрах зэрэг өвөрмөц онцлог шинжтэй.

Гурав. Олон амьтан амархан халдвар авдаг. Зөвхөн нэг л амьтанд халдварлах биш, жишээ нь "Ковид-19" нь булга, буга зэрэгт халдварладаг бол томууны вирус нь жигүүртэнд халдварладаг учраас цар тахал байн дахин дэгдээх дундын зөөвөрлөгчийг бий болгодог” гэжээ.
"Ковид-19" газар авсаар байгаа одоогийн нөхцөл байдалд томуу томуу төст өвчин бүрмөсөн устсан уу хэмээх асуудлаар судлаачид санал нэгтэй хариу өглөө: Энэ талаар улам илүү болгоомжтой байх ёстой.
Томуу томуу төст өвчний халдвар хүмүүсийн дунд буурч байгаа боловч гэрийн тэжээвэр, аяны шувуудаас мөн иймэрхүү вирус илэрсээр байгаа юм. Статистик тоо баримтаас харахад, 2020 оны хавар H5N8 шувууны ханиадны вирус Төв, Зүүн Европт шувуу жигүүртний төрлийн тахал дэгдээж байсан бол  2020 оны сүүлээр ОХУ ч H5N8 шувууны ханиадны халдвар авсан хүн батлагдаж байжээ.
Гао Фү хэлэхдээ "Томуу томуу төст өвчин, "Ковид-19" холилдон дэлгэрч буй одоогийн ээдрээтэй нөхцөл байдалд бид улирлын чанартай ханиад болон шувууны ханиаднаас онцгой сэрэмжлэх хэрэгтэй" гэжээ.

Зарим улс орнууд "Ковид-19"-ийг нийгмийн аюултай өвчин гэж үзэхээ больж, зайгаа барих хязгаарлалаа цуцалж байгаатай холбогдуулан Лю Жюнь хэлэхдээ "Эдгээр улс орон эм бэлдмэлийн бус арга бодлогоо сулруулснаар улирлын чанартай томуу томуу төст өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай. "Ковид-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянаж буй нөхцөлд ханиад томууны халдвар бага байгаа хэдий ч мотацид орсон томууны омог илэрч болзошгүй. Томуу томуу төст өвчний вирус мотацид орох юм уу дахин бүтээгдсэн омог нь халдвар дэгдээх магадлалтай. Зарим улс орон бүс нутаг нөөцөө "Ковид-19"-ийн эмчилгээнд төвлөрүүлсээр байгаа тул томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж хянах чадварт нь нөлөөлөх болно. Дээр нь амьсгалын замын бусад вирус нэмэгдэх юм бол халдварын эрсдэл ихтэй улиралд амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах ажлын ачаалал улам хүндрэх болно".

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл