solongonews
Хятадын хэрэглээний үнэ тавдугаар сард 0.2 хувиар өсжээ
2023-06-09 16:51
Хятадын хэрэглээний үнэ тавдугаар сард 0.2 хувиар өсжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Хятадын үндэсний хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Үүнээс хотод үнэ 0.2 хувь, хөдөөд 0.1 хувиар өсжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 1 хувиар өссөн бол барааны үнэ одоогоор өөрчлөлтгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 буурч, үйлчилгээний үнэ 0.9 хувь өсжээ. Нэгээс тавдугаар сарын хооронд улсын хэмжээнд хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөн байна.

Тавдугаар сард үндэсний хэрэглээний үнэ хот хөдөөд өмнөх сараас 0.2 хувиар буурчээ. Үүнд: Хүнсний бүтээгдэхүүн 0.7 хувь, барааны үнэ 0.1 хувь,  өргөн хэрэглээний бараа 0.2 хувь, үйлчилгээний үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна.  

Статистик тоо баримтаас харахад 05-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн 1 хувиар өссөн нь өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүнсний бүтээгдэхүүний дунд үхрийн мах, тос, шинэхэн жимсний үнэ 5.6 хувь, 3.6 хувь, 3.4 хувиар тус тус өсөж, нэмэгдэл хэмжээ буурсан байна. Гахайн махны үнэ өмнөх сард 4 хувийн өсөлтөөс 05-р сард 3.2 хувиар буурсан. Шинэхэн хүнсний ногооны үнэ 1.7 хувиар буурсан нь өмнөх сараас 11.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр тариа, усны бүтээгдэхүүний үнэ үндсэндээ тогтвортой байлаа.

Хүнсний бус зүйлсийн дунд үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.9 хувиар өсжээ. Үүнээс агаарын тасалбар, аялал, тээврийн түрээсийн хураамжийн үнэ 14.7 хувь, 8 хувь, 5.1 хувиар тус тус өссөн байна. Үйлдвэрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1.7 хувиар буурсан байна. Үүнээс бензин, түлшний машин, эрчим хүчний шинэ автомашины үнэ 11.3 хувь, 5.1 хувь, 3.3 хувиар тус тус буурсан байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл