solongonews
Бүс нутгийн барааны 90 хувиас дээших нь гаалийн татваргүй болно
2021-12-31 10:05
Бүс нутгийн барааны 90 хувиас дээших нь гаалийн татваргүй болно.

"Бүс нутгийн нийтлэг түншлэлийн гэрээ" буюу RCEP нь  2022 оны 01-р сарын 01-ний өдөр Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 улсад албан ёсоор хүчин төгөлдөр болно. БНСУ 02-р сарын 01-ний өдөр гэрээний хэрэгжилтэд нэгдэх болно. 30-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ "RCEP хүчин төгөлдөр болох нь Хятад улс зэргийн бүс нутгийн аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгнө" гэжээ.

Гаалийн татварын хөнгөлөлтийн талаар тус гэрээ хүчин төгөлдөр болсны дараа бүс нутгийн бараа бүтээгдэхүүний 90 хувиас дээших худалдаа аажимдаа гаалийн татваргүй болох юм байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл