Хятадын эдийн засаг итгэл үнэмшилтэй бөгөөд хямралыг боломж болгон өөрчилж, хөгжлийн эрхийг олж авах хүчин чадвартай. Хурдтай хөгжиж байгаа Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд үргэлжлэн эерэг хувь нэмэр оруулах болно. Энэ бол Хятад улс хүний амь насыг аврахын тулд гаргах ёстой эдийн засгийн богино хугацааны үнэ төлбөр юм. Үүний зэрэгцээ халдварын тархалт цаашид газар авснаар дэлхийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний худалдаа, хүмүүсийн харилцаа мэдэгдэхүйц буурч, улс орны байгууллагууд өсөлтийн төсөөллийг бууруулснаар Хятадын эдийн засаг ч дангаараа өсөлттэй байх боломжгүй юм. Өсөлтийн хурд буурах нь эдийн засгийн дарамтын зайлшгүй үр дүн.
Мэдээж сүүлийн хоёр сарын хугацаанд Хятад улс нэг талаар хүний амь насыг аврахын тулд халдварт өвчинтэй тэмцэж, нөгөө талаар ажил үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж, эдийн засгаа аварсан. Энэхүү стратеги үр дүнтэй болохыг нотолсон юм. Одоогийн байдлаар халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах нөхцөл байдал сайжрахын хэрээр Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил ч тогтвортой байдлаа хурдтай сэргээж байгаа бөгөөд 03-р сард эдийн засгийн гол үзүүлэлтийн зөрүү багассан дохио өгч байна.
Хятадын эдийн засаг итгэл үнэмшилтэй бөгөөд хямралыг боломж болгон өөрчилж, хөгжлийн эрхийг олж авах чадвартай юм. Хурдтай хөгжиж байгаа Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд үргэлжлэн эерэг хувь нэмэр оруулах болно.
